Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Амралтаас минь өмнө төрж л байвал хүү, охин нь хамаа алга
II Элизавета хэдий улсын эзэн, хатан хаан боловч гэр бүлдээ бол бусдын л адил ач гучаа үзэхийг хүсэн хүлээсэн эмээ нь. Гэвч хатан хааны хүсэн хүлээсэн гуч, ирээдүйд титмийг нь залгамжлах угсаа залгамжлагч нь төрөх хугацаа нь болчихоод байхад эхийнхээ хэвлийд бойжсоор л. Хатан хааны гэр бүл гэлтгүй британичууд тэр аяараа баярт мэдээ хүлээж ядан, зарим нь Кэтериний хэвтсэн эмнэлгийн гадна сахиж эхэлжээ. Хэвлэл мэдээллийнхэн, гэрэл зурагчид ч түүхэн үйл явдлыг агшин алдахгүй мэдээлэхээр эмнэлгийн гадна техник хэрэгслээ зэхэж, цаг нөхцөөж сууна.

Олон нийт ингэж хүлээж байхад хатан хаан II Элизаветагийн гэр бүлийнхэн хунтайж Уильямын хүүг тэсгэлгүй хүлээх нь мэдээж хэрэг. Хатан хаан өчигдөр олон нийттэй уулзах үеэрээ ямар их хүлээлттэй байгаагаа нэгэн бяцхан охинтой хуучилсан байна. 10 настай сурагч охин хатан хаанаасаа “Та Кейтийн охиныг хүү байгаасай гэж бодох байна уу эсвэл охин байгаасай гэж хүсч байна уу” гэхэд “Хүү, охин нь хамаагүй ээ. Удахгүй амралтандаа явахаас минь өмнө л төрөөсэй билээ гэж яарч байна. Гэвч ямар ч шинж алга” хэмээн өгүүлжээ.

Хунтайж Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтеринийг энэ сарын 13 юм уу 15-нд төрнө хэмээн эмч нар таамаглаж байсан ч тэр хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөөд байгаа билээ. Гэвч олон сая хүнийг хүлээлгэж буй бяцхан угсаа залгамжлагчийг буруутгах хүн харин алга. Учир нь, тэр хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн цагийн хуваарьт ягштал баригдсан хязгаарлагдмал амьдралд орох учир яарах хэрэг юун билээ гэж ард олон ярьж байна.

Хэвлэлийнхэн Кэтериний амаржихыг хүлээж ядна.

Баярт мэдээг үзэгчдэд дуулгах гэсэн телевизийн хөтлөгч цаг нөхцөөх гэж юм нэхэж сууна.

Шинэ хүүхдэд ямар нэр өгөх тухай хүмүүсийн таамаглал

ymar saihan haluun dulaan oron be

0 Сэтгэгдэл
mishka
yamar hoorhon iin
2013.07.18
2013.07.18