Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дубай турсан иргэдээ алтаар шагнана
Дубайн эрх баригчид хотынхоо иргэдээс турсан хүн бүрт жингээсээ хассан кг тутамд нь алт өгөхөөр амласан байна. Энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх “Таны жин бол алт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд жингээ хассан иргэн бүрт хассан кг тутамд нь нэг грамм алт буюу ойролцоогоор 42 ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн байна. Хамгийн их жин хассан гурван хүнийг 20 мянган дирхамын үнэ бүхий алтан зоосоор урамшуулах гэж байгаа нь ойролцоогоор 5,5 мянган доллар болно гэнэ.
Оролцогсод хөтөлбөр эхлэхэд жингээ хэмжүүлээд төгсөхөд нь үр дүнгээ үзнэ. Гэхдээ энэ хугацаанд жингээ хоёроос дээш кг-аар хассан нутгийн үндсэн иргэн хамрагдах юм байна. Мөн хотод спортын олон төрлөөр хичээллэж болох 91 төв байгуулжээ. Хэт таргалалт нь Арабын Эмиратын иргэдийн хувьд цагаасаа өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нэг гол шалтгаан болдог байна. 2007 онд гэхэд л тус орны хүн амын 68 хувь нь илүүдэл жинтэй байсан гэнэ.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан