Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Н.Мандела 95 нас сүүдэртэй золголоо
Өмнөд Африкийн домогт удирдагч Нелсон Манделагийн бие лагшин сүүлийн хоёр сар шахам хүндхэн байсан ч 95 нас сүүдэртэйгээ эсэн мэнд золголоо. Гэвч тэрээр төрсөн өдрөө Притори дахь эмнэлэгт угтаж байна.
Тун хүнд байсан Н.Манделагийн бие сүүлийн хэдэн өдөр овоо дээрдэж байгаа тухай Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума мэдэгдээд, түүний төлөө залбирч байсан бүх хүнд талархснаа илэрхийлжээ. Н.Манделагийн охин Зиндзи ч аавынх нь бие гайхалтай хурдан тэнхэрч одоо зурагт үзэж, хүмүүстэй харилцахдаа нүд, гараараа дохио өгч байгаа гэж ярьжээ.
Амьдралынхаа ихэнх жилүүдийг буюу 67 жилийн турш Өмнөд Африкт тэгш эрх тогтоохын төлөө тэмцэж ажилласан Н.Манделагийн алдар гавьяаг хүндэтгэж өмнөд африкчууд өчигдөр 67 минутын сайн үйл хийсэн юм. Тэд сургууль, асрамжийн газрыг засч, эмнэлэг цэвэрлэн, ядууст хоол хүнс тараажээ.
Өмнөд Африкийн домогт удирдагч Нелсон Манделагийн бие лагшин сүүлийн хоёр сар шахам хүндхэн байсан ч 95 нас сүүдэртэйгээ эсэн мэнд золголоо. Гэвч тэрээр төрсөн өдрөө Притори дахь эмнэлэгт угтаж байна. Тун хүнд байсан Н.Манделагийн бие сүүлийн хэдэн өдөр овоо дээрдэж байгаа тухай Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума мэдэгдээд, түүний төлөө залбирч байсан бүх хүнд талархснаа илэрхийлжээ. Н.Манделагийн охин Зиндзи ч аавынх нь бие гайхалтай хурдан тэнхэрч одоо зурагт үзэж, хүмүүстэй харилцахдаа нүд, гараараа дохио өгч байгаа гэж ярьжээ.
Амьдралынхаа ихэнх жилүүдийг буюу 67 жилийн турш Өмнөд Африкт тэгш эрх тогтоохын төлөө тэмцэж ажилласан Н.Манделагийн алдар гавьяаг хүндэтгэж өмнөд африкчууд өчигдөр 67 минутын сайн үйл хийсэн юм. Тэд сургууль, асрамжийн газрыг засч, эмнэлэг цэвэрлэн, ядууст хоол хүнс тараажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























