Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хэт халуунаас болж Их Британид 700 гаруй хүн нас бараад байна
Энэ зуны их халуунаас болж Будант Албонид 760 хүн нас бараад байна гэж Лондонгийн анагаах ухааны хүрээлэн мэдээлжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын 10-аад хоногт агаарын темпратур буурахгүй байх нь нас барагсдын тоог нэмж мэднэ гэж байна. Халуунаас болж нас барж байгаа хүмүүсийн дийлэнхийг хүүхэд, ахимаг настнууд эзэлж байна.
Их халуун болж байгаагаас болж усны хэрэглээ эрс нэмэгдсэн болохоор ус нийлүүлэгч, үйлчилгээний байгууллага иргэдийг усаа хэмнэхийг онцгой анхааруулж байгаа юм. Өнгөрсөн 17-ны өдөр Лондонд 32 градус хүрсэн нь 2006 оны зуны дээд амжилтыг давжээ.
Ганцхан Их британид ч биш европын хэд хэдэн оронд агаарын температур энэ 13-ны өдрөөс эхлэн цельсийн 30 градусыг даваад байна. Францын нийслэл Парист хүмүүс Сена мөрний эрэг, усан оргилуур бараадаж байгаа бол Испанид амрахаар очсон хүмүүс наран шарлагын газраас буудланхаа өрөөнд бүгэх нь арай дээр гэж байна.
АНУ-д мөн ялгаагүй, Вашингтон, Филадельфи мужуудад 40 градус давсан халуун болж наранд цохиулсан хэдэн зуун хүн эмнэлэгт хандаж байгаа гэнэ. Том хотуудад хүмүүсээ халуунаас аврахын тулд гудамжинд түр сэрүүцэх байрууд ажиллуулж байна.
Энэ зуны их халуунаас болж Будант Албонид 760 хүн нас бараад байна гэж Лондонгийн анагаах ухааны хүрээлэн мэдээлжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын 10-аад хоногт агаарын темпратур буурахгүй байх нь нас барагсдын тоог нэмж мэднэ гэж байна. Халуунаас болж нас барж байгаа хүмүүсийн дийлэнхийг хүүхэд, ахимаг настнууд эзэлж байна. Их халуун болж байгаагаас болж усны хэрэглээ эрс нэмэгдсэн болохоор ус нийлүүлэгч, үйлчилгээний байгууллага иргэдийг усаа хэмнэхийг онцгой анхааруулж байгаа юм. Өнгөрсөн 17-ны өдөр Лондонд 32 градус хүрсэн нь 2006 оны зуны дээд амжилтыг давжээ.
Ганцхан Их британид ч биш европын хэд хэдэн оронд агаарын температур энэ 13-ны өдрөөс эхлэн цельсийн 30 градусыг даваад байна. Францын нийслэл Парист хүмүүс Сена мөрний эрэг, усан оргилуур бараадаж байгаа бол Испанид амрахаар очсон хүмүүс наран шарлагын газраас буудланхаа өрөөнд бүгэх нь арай дээр гэж байна.
АНУ-д мөн ялгаагүй, Вашингтон, Филадельфи мужуудад 40 градус давсан халуун болж наранд цохиулсан хэдэн зуун хүн эмнэлэгт хандаж байгаа гэнэ. Том хотуудад хүмүүсээ халуунаас аврахын тулд гудамжинд түр сэрүүцэх байрууд ажиллуулж байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























