Билгийн

Доллар (USD)

2863.0

Улаанбаатар

+21°C
USD / 3608.0₮
CNY / 505.3₮
KRW / 2.71₮
SEK / 400.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.36₮
EUR / 4304.0₮
CHF / 4603.0₮
GBP / 4969.0₮
HKD / 461.0₮
CAD / 2665.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2236.0₮
TRY / 90.7₮
USD / 3608.0₮
CNY / 505.3₮
KRW / 2.71₮
SEK / 400.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.36₮
EUR / 4304.0₮
CHF / 4603.0₮
GBP / 4969.0₮
HKD / 461.0₮
CAD / 2665.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2236.0₮
TRY / 90.7₮
USD / 3608.0₮
CNY / 505.3₮
KRW / 2.71₮
SEK / 400.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.36₮
EUR / 4304.0₮
CHF / 4603.0₮
GBP / 4969.0₮
HKD / 461.0₮
CAD / 2665.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2236.0₮
TRY / 90.7₮
USD / 3608.0₮
CNY / 505.3₮
KRW / 2.71₮
SEK / 400.6₮
JPY / 24.86₮
RUB / 52.36₮
EUR / 4304.0₮
CHF / 4603.0₮
GBP / 4969.0₮
HKD / 461.0₮
CAD / 2665.0₮
AUD / 2441.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2236.0₮
TRY / 90.7₮
ПАКИСТАНЧУУД АМЕРИКИЙГ ХАМГИЙН ИХ ҮЗЭН ЯДДАГ

Ингэхэд Ойрхи Дорнодын иргэд Америкийг хамгийн их үзэн яддаг гэж тодров. Тэдний дундаас пакистан иргэд АНУ-ыг хамгийн  ихээр үзэн яддаг болж таарлаа. Нийт асуулгад оролцсон пакистанчуудын 89 хувь нь Америкийг үзэн яддаг гэсэн хариулт өгчээ.
Тэд өдөр болгон шахуу олон арван энгийн иргэдийг устгадаг нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдээс болж жигшдэг болсон гэнэ. Ийм нисэх төхөөрөмжүүд нь пуужингаар зэвсэглэсэн байдаг бөгөөд агаарт хэдэн арван цагийн турш хэсэг газар эргэлдэн  эргүүл хийдэг аж. Дотор нь байрлуулсан өндөр нарийвчлалтай видео камерын тусламжтайгаар хэдэн зуун ам.км нутаг дэвсгэрийг хянахдаа сэжигтэй гэж санагдсан машин, олон хүн цугларсан байр, байгууламж руу штабаас өгсөн тушаалын дагуу пуужингаар гал нээж юу ч үгүй устгадаг байна. Пакистаны нутаг руу пуужингаар гал нээхдээ ихэнх тохиолдолд тус улсын улс төрийн болон армийн удирдлагаас зөвшөөрөл тоож авдаггүй, анхааруулга ч өгдөггүй. Үүнээс болж олон арван гэмгүй хүн шархдаж, нас барсан нь тогтоогдвол уучлалт гуйж, хохирогсдын ар гэрт нь мөнгөн нөхөн төлбөр олгоод аргалчихдаг. Ийм байдал эгэл пакистанчууд төдийгүй тус улсын төрийн дээд давхаргад ч  таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.

АНУ-ыг хамгийн их үзэн яддаг 10 улсыг жагсаавал
1. Пакистан
 2. Иордан
 3. Палестин
 4. Египет
 5. Турк
 6. Грек
 7. Хятад
 8. Аргентин
 9. Тунис
 10. Ливан
Эдний дийлэнх нь лалын шашинт орнууд байгаа нь харагдаж байна. Зөвлөлтийг задран унасны дараагаар лалын явцуу үзэлтнүүдийн гол бай нь Америк болсон. Ер нь Ирак, Афганистанд болсон үйл явдлын дараагаас лалын шашинтнууд Америкийг үзэн ядах нь туйлдаа хүрсэн гэж болно. Тунис, Египет зэрэг оронд хувьсгалын дараагаар эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал одоо ч гэсэн үргэлжилсээр. Лалын шашинтнууд үүнд мөн л Америк оролцсон гэж үзэцгээж байна. Палестины хувьд үзэн ядалтын шалтгаан нь бүр ч ойлгомжтой. Тэдний гол дайсан гэгддэг Израйлийн хамгийн том түнш, ивээн тэтгэгч нь АНУ болохоор үзэн ядахгүй гээд ч яалтай.
Хятадын бараа, бүтээгдэхүүний хамгийн том импортлогч нь Америк. Америк экспортоос татгалзаад эхэлвэл хамгийн түрүүнд эвгүй байдалд орох хүмүүс нь хятадууд. Гэсэн хэдий ч асуулгад оролцсон хүмүүсийн бараг тэн хагас нь Америкт дургүй гэж мэдэгдсэн байх юм. Үүнд олон шалтгаан байгаа. Жагсаалтыг гаргагчид БНХАУ -ын Засгийн газар Америкийг булаан эзэрхийлэгч, ёс бус авир гаргадаг гэх мэтээр таагүй байдлаар олон нийтэд хүргэж байгаа нь жирийн хятад иргэдэд дургүйцэл төрүүлэх гол шалтгаан болдог гэж үзсэн байна. Мөн Сэнкаку арлуудыг тойрсон маргаанд Америк Японыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь хятад иргэдэд сайхан санагдаагүй нь ойлгомжтой.
Аргентины хувьд Ерөнхийлөгч Кришнер нь Боливарын хувьсгалын үүсгэн байгуулагч Уго Чавес агсаныг цогтой дэмжигч. Үүний дээр сүүлийн үед Аргентин Хятадтай эдийн засгийн илүү нягт харилцаатай болсон.
Харин АНУ-ыг хамгийн их үзэн яддаг орнуудын дотор Грек орсон нь хачирхалтай. Тус улсад нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн гүн хямрал энд нөлөө үзүүлсэн биз. Америкийг Дэлхийн валютын сангаар дамжуулан дорвитой тусламж үзүүлэхгүй байна гэж грекчүүд үзсэн бололтой.
Юм болгон хоёр талтай болохоор АНУ-д хайртай, ихэд хүндэлдэг орнууд гэж байх нь зүйн хэрэг. Ард иргэд нь Америкт хамгийн хайртай орноор Филиппин улс тодров. Энэ улсад санал асуулгад оролцсон хүмүүсийн 85 хувь нь Америкт талтай гэж мэдэгдэж. Үүний шалтгааныг судлаачид янз бүрээр тайлбарлаж байна. 1946 он хүртэл Филиппин нь Америкийн колони байсан бөгөөд тэр үеэс эхлэн эдийн засаг, цэрэг, улс төрийн ихээхэн дотно харилцаатай, иргэд нь америкчууд гэж ямар хүмүүс байдаг, төр нь ямархуу бодлого явуулдгийг сургаар биш биеэр сайн мэддэг. Мөн дээр нь Хятадтай газар нутгийн маргаантай бөгөөд энэ маргааныг өөртөө ашигтайгаар шийдэхэд хамгийн гол түнш нь АНУ байна гэдгийг сайн ойлгож байгаа бололтой.

АНУ-д хамгийн талтай 10 улсыг жагсаавал
:
 1. Филиппин
 2. Израиль
 3. Гана
 4. Сенегал
 5. Кени
 6. Сальвадор
 7. Өмнөд Солонгос
 8. Итали
9. Уганд
10. Бразиль
Израйльчууд АНУ-д хайртай байхаас өөр аргагүй. Америкчуудын улс төрийн асар их нөлөө, эдийн засаг, зэвсэг техникийн тусламж байгаагүй байсан бол маш хүнд байдалд орно гэдгийг бүгд маш сайн ойлгож байгаа. Өмнөд Солонгос мөн адил. Америкийн туслалцаа үгүй байсан бол хойдууд аль хэдийнэ эзэлчихсэн байх биз. Саяхан хүртэл Хойд Солонгостой ээлжит удаагаа түнжин муудахад америкчууд зэвсэг, улс төрийн туслалцаа үзүүлсэн.
Харин Гана, Сенегал, Кени, Уганд улсуудад Америкаас нийлүүлж байгаа хүмүүнлэгийн болон эдийн засаг, цэргийн туслалцаа маш чухал. Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлдэггүй нь байсан бол эдгээр орны олон зуун мянган хүн өлбөрч үхэх дээрээ тулах байсан. Америкийн эдийн засгийн туслалцаа байхгүй бол хэдийнэ дампуураад хоёр долоо хоног тутам төрийн эргэлт гарах байсан биз.
Бразилийн хувьд Америктай эдийн засгийн маш нягт харилцаатай. Үүнийгээ ч сайн ойлгож мэдэрдэг. Харин Италийн хувьд хэзээнээсээ АНУ-ын сайн түнш болохоор ойлгомжтой.
Гэхдээ америкчууд сүүлийн үед явуулж байгаа бодлогынхоо улмаас байр сууриа нэлээд алдаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан