Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Энэтхэгт 141 настай хүн амьдарч байна гэв үү
Энэтхэгийн Кашмир мужид 141 настай ахмад настан амьдарч байна гэсэн мэдээлэл гарлаа. Өөрийгөө 1872 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн гэх энэ настан үнэхээр хоёр зууны өмнө, гэхдээ бүр 1870-аад онд төрсөн бол урьд хожид байгаагүй дэлхийн дээд амжилтыг тогтоох нь. Түүнийг Фероз ун Дин Мир гэдэг бөгөөд дөрвөн ч эхнэрээ мөнх бус үзэхийг харж, одоо 80 настай тав дахь эхнэртэйгээ амьдарч байгаа гэнэ. 10 жилийн өмнө нүдэндээ мэс засал хийлгэснээс хойш ой санамж нь муудсан ч тэрээр үр хүүхэд, гэр бүлийнхэндээ эрт дээр үеийн сонин хачин зүйл их ярьж өгдөг байсан гэнэ.
Дин Мирийг 1872 онд төрснийг албан ёсны бичиг баримт батлана гэж гэр бүлийнхэн нь ярьж байгаа юм. Гэхдээ энэ гайхалтай явдал үнэн эсэхийг шалгахаар Гиннесийн төлөөлөгчид Энэтхэгт ажиллах аж. Хэрвээ түүний хэлсэн үнэн бол Дин Мир одоогоор дэлхийн хамгийн өндөр настан хэмээх рекордыг эзэмшиж буй 115 настай Мизао Окавагаас даруй 26 насаар ахмад байгаа юм. Гиннесийн номонд бичсэнээр дэлхий дээр хамгийн урт насалсан хүн Францын Жиэн Калмент хэмээх эмэгтэй байсан гэдэг. Тэрээр 1997 онд 122 насандаа хорвоог орхисон юм байна.
Түүнийг бага залуу байхад Пакистан-Энэтхэгийн хооронд одоогийнх шиг хил тогтоогоогүй байсан учир тэрээр хоёр улсын хооронд жимс, самар зөөж худалдаалдаг наймаачин байсан гэнэ. Тэр үед бүх зүйл энгийн, амьдрахад амар байсан бол өдгөө юм хөгжиж, техник технологи дэвших тусам амьдрал улам бүр төвөгтэй боллоо хэмээн тэрээр ярьдаг гэнэ.

Энэтхэгийн Кашмир мужид 141 настай ахмад настан амьдарч байна гэсэн мэдээлэл гарлаа. Өөрийгөө 1872 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн гэх энэ настан үнэхээр хоёр зууны өмнө, гэхдээ бүр 1870-аад онд төрсөн бол урьд хожид байгаагүй дэлхийн дээд амжилтыг тогтоох нь. Түүнийг Фероз ун Дин Мир гэдэг бөгөөд дөрвөн ч эхнэрээ мөнх бус үзэхийг харж, одоо 80 настай тав дахь эхнэртэйгээ амьдарч байгаа гэнэ. 10 жилийн өмнө нүдэндээ мэс засал хийлгэснээс хойш ой санамж нь муудсан ч тэрээр үр хүүхэд, гэр бүлийнхэндээ эрт дээр үеийн сонин хачин зүйл их ярьж өгдөг байсан гэнэ. Дин Мирийг 1872 онд төрснийг албан ёсны бичиг баримт батлана гэж гэр бүлийнхэн нь ярьж байгаа юм. Гэхдээ энэ гайхалтай явдал үнэн эсэхийг шалгахаар Гиннесийн төлөөлөгчид Энэтхэгт ажиллах аж. Хэрвээ түүний хэлсэн үнэн бол Дин Мир одоогоор дэлхийн хамгийн өндөр настан хэмээх рекордыг эзэмшиж буй 115 настай Мизао Окавагаас даруй 26 насаар ахмад байгаа юм. Гиннесийн номонд бичсэнээр дэлхий дээр хамгийн урт насалсан хүн Францын Жиэн Калмент хэмээх эмэгтэй байсан гэдэг. Тэрээр 1997 онд 122 насандаа хорвоог орхисон юм байна.
Түүнийг бага залуу байхад Пакистан-Энэтхэгийн хооронд одоогийнх шиг хил тогтоогоогүй байсан учир тэрээр хоёр улсын хооронд жимс, самар зөөж худалдаалдаг наймаачин байсан гэнэ. Тэр үед бүх зүйл энгийн, амьдрахад амар байсан бол өдгөө юм хөгжиж, техник технологи дэвших тусам амьдрал улам бүр төвөгтэй боллоо хэмээн тэрээр ярьдаг гэнэ.

122 насалсан Жиэн Калмент
0 Сэтгэгдэл
























