Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Британичууд угсаа залгамжлах бяцхан ханхүүтэй боллоо
Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин өчигдөр орой Лондонгийн цагаар 16:24 цагт амаржиж,  3,8 кг эрүүл саруул нуган хүү төрүүлжээ.  Гүнгийн авхайн амаржихыг сүүлийн хагас сар тэсэн ядан хүлээсэн британичууд ирээдүйн хаан нь мэндэлсэн гэдэг баярт мэдээг хөөр болон угтан авлаа. Заншил ёсоор хааны гэр бүлд мэндэлсэн шинэхэн ханхүү, гүнжийн тухай зарыг Букингэмийн ордны гадна хаддаг уламжлалаар угсаа залгамжлагч ханхүүгийн тухай албан ёсны мэдээг өчигдөр орой 8:30 цагт нийтэд хүргэсэн байна.

Гүнгийн авхай болон хүүгийнх нь бие тун сайн байгаа, шинэхэн ханхүү сүүлийн 100 жилд төрсөн ханхүү нараас хамгийн том жинтэй байгаа нь ирээдүйд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс эрүүл саруул, хүчирхэг сайхан хаантай болохын шинж хэмээн ард олон баяр хөөртэй, сэтгэл өөдрөг байна.
Угсаа залгамжлагч ханхүү мэндэлмэгц өвөө нь болох хунтайж Чарльз туйлын баяртай байгаагаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд Дэвид Камерун мэдэгдэхдээ орон даяар шинэ ханхүү мэндэлсэн баярыг тэмдэглэх болно хэмээн зарлажээ.

Гүнгийн авхай Кэтеринийг энэ сарын 12-нд амаржина хэмээн таамаглаж байсан ч тэрээр ургаа 10 хоног илүү тээж, өчигдөр өглөөний 5:30 цагийн үед Гэгээн Мэригийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Тэрээр эмнэлэгт ирээд 11 цаг шахам өвдсөний эцэст өөрөө амаржсан юм. Гүнгийн авхай хийсвэр хагалгаанаас татгалзаж, өөрөөрөө төрөхийг илүүд үзсэн юм. Бяцхан ханхүүгийн мэндэлсэн Паддингтон дахь Мэригийн эмнэлэгт түүний эцэг Уильям 31 жилийн өмнө мөн л түүн шиг баяр хөөр, дуулиан шуугиан дагуулан мэндэлсэн түүхтэй. Энэ эмнэлэгт Диана гүнж хоёр ханхүүгээ төрүүлсэн юм.

Гүн Уильям ийнхүү хүүтэй болсноор шинэхэн ханхүү угсаа залгамжлах гурав дахь үе болж байгаа юм. Түүнийг мэндлэхээс өмнө ханхүү Харри түүний байранд байсан билээ.
Их Британичууд гүнгийн авхайг хөл хүнд болмогц хуулиа өөрчилж, гүнж төрсөн ч угсаа залгамжилж, ирээдүйд эмэг эх шигээ хатан хаан болохыг хуульчилж өгсөн. Гэхдээ хаан ширээ залгамжлах нуган үр мэндэлсэн нь олон нийтийг илүүтэй баярлуулж, хүлээсэн минь талаар өнгөрсөнгүй хэмээн ярилцаж байна.  Энэхүү угсаа залгамжлагчийн хүйсийг мэдэх гэж дэлхий нийтээр хүлээж байсан учир хүүхдийн хүйсийг хэвлийд байхад нь харуулаагүй, энэ тухай ихэд нууцалж, эцэг эх нь ч мэдэхгүй байсан юм.

Британичууд гүнгийн авхайг өвдөж эхэлсэн цагаас Букингэмийн ордны гадна хүлээсэн юм.

Бүгд баяртай мэдээ хүлээнэ.

Ханхүү мэндэлсэн тухай мэдээг хүргэхээр явж буй ордны ажилтнууд


Хэдхэн үгтэй энэ зарлалаар л ханхүү мэндэлсэн болохыг дэлхий нийт олж мэдсэн юм.


Телевизүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ түүхэн үйл явдлыг шууд дамжуулахаар хэдэн сарын өмнөөс бэлтгэсэн юм.

Хүү төрлөө...

Хүү төрсөн учраас Букингэмийн ордны усан оргилуур цэнхэр өнгөөр гэрэлтжээ. Хэрвээ гүнж төрсөн бол ягаан өнгөөр гэрэлтүүлэх байжээ.

Британичуудын баяр хөөр

Бяцхан ханхүү

Баярын бялуу
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан