Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нью-Йоркт дугуй нь гэмтсэн онгоц хамраараа газар мөргөж буулаа
Америкийн Нью-Йорк хотын олон улсын Ла-Гуардия нисэх буудалд Теннеси мужийн Нэшвил хотоос нисч очсон, Southwest Airlines компанийн Boeing 737 онгоц буух үед өмнө дугуй нь гаралгүй гацсанаас хамраараа газар мөргөж буусан байна.
Ослын үеэр таван зорчигч, багийн гурван хүн юм мөргөн гэмтэл авснаас эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Ослыг нүдээр үзсэн Мелина Андужар гэдэг эмэгтэй “Онгоц нэг л хэвийн биш байна даа гэж манай нөхөр хэлж байсан. Ингэж газардах ёсгүй гэсэн. Гэтэл үнэхээр өмнө дугуй нь гаралгүй хамраараа газар мөргөсөн” гэж ярьсан байна.
Онгоцонд нийтдээ 150 зорчигч явсныг хийлдэг гулгуур ашиглан гаргажээ. Энэ осол нислэгийн зурвас дээр болсон болохоор нисэх буудал өөр нислэгүүдийг хүлээн авахгүй байна.
Энэ үйл явдалтай зэрэгцээд оросын Анапын нисэх буудалд А-320 онгоцны нэг хөдөлгүүрт нь шувуу орсон явдал бас гарчээ. Онгоцыг хөөргөлгүй үлдээж зорчигдыг өөр нислэгээр явуулсан байна.

Америкийн Нью-Йорк хотын олон улсын Ла-Гуардия нисэх буудалд Теннеси мужийн Нэшвил хотоос нисч очсон, Southwest Airlines компанийн Boeing 737 онгоц буух үед өмнө дугуй нь гаралгүй гацсанаас хамраараа газар мөргөж буусан байна. Ослын үеэр таван зорчигч, багийн гурван хүн юм мөргөн гэмтэл авснаас эмнэлгийн тусламж үзүүлжээ.

0 Сэтгэгдэл