Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Умард Солонгост ялалтын 60 жилийн ойгоо тэмдэглэж эхэллээ
1950-1953 оны Солонгосын дайнд ялсны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа тухайгаа “Японы булаан эзлэгчидтэй хийсэн цуст тэмцэл, АНУ-тай хийсэн дайнд ялж улс үндэстнээ чөлөөлөн дэлхийд хүчирхэг гүрэн байгуулсан ялагдашгүй, үхэшгүй мөнх Ким Ир Сений алдрыг тэмдэглэж байна” хэмээн Умард Солонгосын мэдээллийн ЦТАК агентлагийн мэдээлэлд дурджээ.

Их ялалтын 60 жилийн ойд зориулсан, жил бүр болдог Ариран наадам хөгжим, өнгө өнгийн цэцэг, галан чимэглэлд умбаж байна. 27-нд тэмдэглэх энэ ойгоор хөдөлмөрчдийн жагсаал, цэргийн парад болж ёслолын буудлага болно.

Энэ ойг тохиолдуулан БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар  БНАСАУ-ыг үндэслэгч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенийг Эх орны чөлөөлөх дайны ялалтын 60 жилийн ойд зориулсан одонгоор шагнажээ.

Зарлигт Ким Ир Сен бол “Ялагдашгүй удирдагч, домогт баатар түүний удирдлагаар солонгосын ард түмэн ялалтад хүрч, эрх чөлөөгөө олон  тусгаар улсаа байгуулсан” гэж тэмдэглэсэн байна.
Энэ одонгоор мөн 2011 оны арваннэгдүгээр сард өөд болсон Ким Чен Ирийг шагнасан байна.

Улс орон даяар баярын арга хэмжээ хэдийнээ эхэлж томоохон кино театруудад эх оронч сэдвийн уран сайхны кино болон  “Эцэг удирдагч цэргүүдийн дунд”,  “Шалгарсан манлай удирдагч”, “Үндэстэн ба хувь зохиол”, “Их удирдагч минь таны тушаалыг бид хүлээж байна” зэрэг баримтат кинонууд гарч байна. Нийслэл болон том хотуудад их удирдагчийн туай, эх оронч сэдвийн гэрэл зургийн үзэсгэлэнгүүд үүдээ нээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан