Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Мексикт аварга том үлэг гүрвэлийн сүүл оллоо
Мексикийн Түүх археологийн үндэсний хүрээлэн, Үндэсний их сургуулийн  эрдэмтэд хайгуулын ажлынхаа дүнд маш сайн хадгалагдаж өнөө хүрсэн аварга том үлэг гүрвэлийн сүүл олсон байна. Нийтдээ таван метр урттай сүүл нийтдээ 50 орчим үетэй байжээ.

Мексикийн цөл нутгаас олдож байгаа энэ ховор олдворыг эрдэмтэд лавтай 72 сая жилийн настай гэж үзэж байна. Үүнийг эрдэмтэд аварга том гадрозаврынх юм уу, нугасан хошуутын бүлийн нэг гүрвэлийнх байх гэж таамаглаж байгаа юм байна. Сүүл зөвхөн яс нь төдийгүй үений хоорондох зөөлөн эд нь хүртэл маш сайн хадгалагдсан маш ховор үнэт олдвор гэж эрдэмтэд их баяртай байна.
“Энэ сүүл үе бүрийг нь нэг бүрчлэн судлах боломжийг эрдэмтдэд олгож байна. Үүнээс гадна үеүдийн хоорондох зөөлөн эд байгаа нь энэ амьтны, сүүлний нь хөдөлгөөнийг судлахад нэн чухал юм” гэж палеонтологч Анхел Рамирес Веласко хэлсэн байна.
Нэгэнт сүүл нь энд байгаа юм чинь бусад яс нь энэ орчимд байж магадгүй хэмээн палеонтологчид хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан