“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Өвөр монголчууд цагдаагийнхантай мөргөлджээ
Өвөр монголын хүний эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Энхбат мэдээлэл хийж ӨМӨЗО-ны Сөнөд-зүүн хошуунд энэ долдугаар сарын 20-нд хятадууд болон өвөр монголчуудын дунд том зодоон болсон гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан ирсэн ч гурван хятад иргэнийг суллаад, зөвхөн монголчуудыг баривчлан саатуулсан гэнэ.
Цагдаагийнхны энэ шударга бус ажил нутгийн монгол иргэдэд таалагдаагүйгээс тэд эсэргүүцлээ илэрхийлж цагдаагийн машиныг мод чулуугаар шидлэн, цагдаагийн хэсгийн байрыг нураажээ.
Эрх баригчид аргагүйн эрхэнд цагдаагийн нэмэлт хүч дуудаж ирүүлснээр мөргөлдөөн болж хэд хэдэн хүн бэртэж гэмтсэний заримыг нь эмнэлэгт хүргэсэн бол цагдаагийнхан арав гаруй хүнийг баривчилсан байна.
ӨМӨЗО-ны Ардын намын дарга Хай Мин, The Epoch Timesын сурвалжлагчид энэ бол үндэстэн хоорондын анхны мөргөлдөөн биш гээд өвөр монголын малчид болон хан үндэстний хооронд зөвхөн энэ онд гэхэд л хэд хэдэн удаа ийм мөргөлдөөн болсон. Энэ бүхэн үндсэндээ хятадууд ашигт малтмал олборлож эхлэн, тэр нь байгаль орчин, нутгийн уугуул иргэд малчдын бэлчээрийг нь сүйтгэж эхэлснээс болдог гэжээ.
Энэ бол зайлшгүй шийдэх ёстой тулгамдсан асуудал. Даанч эрх баригчид үүнийг хийхгүй байна. Хүчээр дарж, сайндаа л түшмэлүүдийг сольж байна, энэ нь зөрчилдөөнийг түр зуур л намжааж байгаа юм. Ингэсээр байгаад зөрчилдөөнтэй асуудал улам л хуримтлагдаад байгаа чинь хятадуудад ч, монголчуудад ч муу. Эцсийн эцэст монголчууд л хохироод үлддэг гэж Хай Мин ярьжээ. Тэр бас бүс нутгийн байгаль орчин үнэхээр их сүйдэж байгааг тэмдэглэсэн байна.
-Энэ бол зүгээр нэг, ерийн асуудал биш. Өвөр Монголын тал нутгийн байгаль ингэж сүйдэхийн хэрээр шар шороон шуурга ихэсч Бээжинд хүрч улмаар зүүн Азийн цаг агаарт нөлөөлж байгаа юм гэж тэр хэлжээ.
Бээжингийн түрэмгий бодлогын уршгаар Хятадад зөвхөн монголчууд ч биш өөр бусад газарт ч гэсэн байгаль орчин нь сүйдэн, үндэсний онцлог, соёл урлаг нь үгүй болоход хүрч байгаа юм гэж гадаадын шинжээчид үздэг юм. Өвөр Монголд бий болоод байгаа бэрхшээл Түвд, Шинжаан Уйгарын уугуул иргэдэд мөн ялгаагүй тохиолдоод байгаа юм хэмээн http://baikal24.ru сайтад бичжээ.
Өвөр монголын хүний эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Энхбат мэдээлэл хийж ӨМӨЗО-ны Сөнөд-зүүн хошуунд энэ долдугаар сарын 20-нд хятадууд болон өвөр монголчуудын дунд том зодоон болсон гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан ирсэн ч гурван хятад иргэнийг суллаад, зөвхөн монголчуудыг баривчлан саатуулсан гэнэ.Цагдаагийнхны энэ шударга бус ажил нутгийн монгол иргэдэд таалагдаагүйгээс тэд эсэргүүцлээ илэрхийлж цагдаагийн машиныг мод чулуугаар шидлэн, цагдаагийн хэсгийн байрыг нураажээ.

0 Сэтгэгдэл