Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ж.Кеннедигийн охин Японд суух АНУ-ын Элчин сайд болно
АНУ-ын домогт Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэр бүлээс өдгөө цор ганцаар үлдэж хоцорсон, охин Каролин Кеннедиг Японд суух Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшүүлжээ.
Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ч улс төрд төдийлэн гар бие оролцохгүй байсаар өдий хүрсэн Каролин Кеннеди Барак Обамагийн үнэнч дэмжигчдийн нэг. Тэрээр Б.Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэж, кампанит ажилд нь тус болж байсан юм. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч түүний штабт ажиллаж байсан. Харин тэр тусынх нь хариу өнөөдөр ийнхүү ирж байгаа бололтой. Уламжлал ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч нар сонгуулийнх нь кампанит ажилд гар бие тусласан, өндөр хандив өргөсөн хүмүүст Элчин сайдын суудал өгдөг. Тэр дагуу хатагтай Кеннедид Японы Токио хотод суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын суудлыг өгөхөөр шийдсэн бололтой. Каролин Кеннеди 2009 онд Нью-Йорк мужаас Сенатын суудалд өрсөлдөхөөр бэлтгэж байсан ч хувийн шалтгааны улмаас сүүлд нь нэрээ татсан юм.
Тэрээр Ерөнхийлөгч Жон Кеннеди, тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннеди нарын том хүүхэд юм. 




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан