Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирийн дайны уршгаар 100 мянган хүн амь үрэгдсэн
Хоёр жилийн өмнөөс ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь иргэний дайн болж өргөжсөнөөс 100 мянга орчим хүн амиа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Тэр бас Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Женевийн бага хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэйг уриал-
лаа.
“Энэ зөрчлийг цэрэг дайны замаар шийдвэрлэж болохгүй, гагцхүү улстөрийн шийдвэр гаргаж зохицуулах ёстой” гэж Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж хэлэлцээр хийснийхээ дараах хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Бан Ги Мун бас улс орондоо болж байгаа хүчирхийллийг зогсоохын тулд энхийн яриа хэлэлцээрийн ширээнд суухыг Сирийн засгийн газарт уриалсан байна. НҮБ-ын мэдээгээр лалын шашинтнуудын Рамадан сарын үеэр гэхэд л сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг уриалсаар байтал хоёр мянга орчим хүн амь үрэгдсэн гэжээ.
Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах эсэргүүцлийн хөдөлгөөн 2011 оны гуравдугаар сард эхэлнээс хойш тус орны дөрвөн сая орчим иргэн улс орноосоо дүрвэн гарсан гэсэн мэдээ байна.
Хоёр жилийн өмнөөс ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь иргэний дайн болж өргөжсөнөөс 100 мянга орчим хүн амиа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Тэр бас Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Женевийн бага хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэйг уриал-лаа.

0 Сэтгэгдэл