Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Америк эмч нар эмчилгээндээ эм биш жимс бичиж өгдөг болжээ
Нью-Йорк хотын хоёр ч эмнэлэг өвчтөнүүдийнхээ эмийн жоронд эм тарианы оронд жимс ногоо бичиж өгдөг болсон байна.  Гэхдээ мэдээж илүүдэл жингээс болж өвдөж зовиурлаж байгаа хүмүүст, ялангуяа бага насны хүүхдүүдэд ийм эмчилгээ хийж байгаа аж. Тэд өвчтөнүүдийнхээ эмийн жор дээр нэг өдрийн жимс, ногооны хэрэглээг ахиугаар бичиж, шинэхэн, эрүүл хүнсний ногоо жимсийг фермерүүдийн захаас авахад нь зориулж купон олгодог болсон байна.
Өмнө нь зөвхөн насанд хүрсэн, ахмад насны хүмүүст ажиглагддаг байсан өвчлөлд өдгөө бага насны хүүхдүүд ч өртөж, эмнэлгийн байнгын өвчтөнүүдийн нэг болсон нь тэдний  илүүдэл жинтэй холбоотой юм. Тийм ч учраас хүүхдүүдийг эрүүл аргаар турааж, эрүүл мэндийг нь хамгаалахаар нэгдсэн бодлого гаргах ажиллаж байгаа нь энэ. Хүүхэд багаасаа илүүдэл жин тээнэ гэдэг насанд хүрээд зүрх судас, диабет гээд янз бүрийн өвчнөөр өвдөх суурь нь болдог учир хүүхдүүдийг эрүүл хооллож, илүү хөдөлгөөнтэй амьдарч сургах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд анхааруулсаар байгаа. Хүүхдийн таргалалтын хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог Жоржиа муж гэхэд нийт хүүхэд багачуудынх нь 40 хувь буюу сая гаруй хүүхэд илүүдэл жинтэй гэсэн тоо бий. Гэтэл тэдний эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдийн таргалалтыг ноцтой асуудал гэж үзэхгүй байгаа нь бүр аюултай байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Ymar sonin ym be
Хамгийн их уншсан