Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хятадад эзэнгүй худалдааны төв, орхигдсон хот нэг биш байна
Өнөөдөр манайд орон сууц,  газар, ажлын байр гээд юм бүхэн л эрэлт ихтэй болж, зарим нь энэ бүхнийг хулгай, худал аргаар зарсан, олсныхоо төлөө өнөөдөр хуулийн байгууллагад  дуудагдаж байгаа нь нэг биш.
Гэтэл цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв, хот суурин гээд огт эзэнгүй орхигдсон  газар манай өмнөд хөршид нэг биш байна аа, цаана чинь. Хэн ч хайхрахгүй орхисон таван томоохон байгууламж.

1.    Чэнгүн: Оршин суугчгүй 100 мянган орон сууц

Азийн хамгийн том хотын нэг болгохоор Чэнгүнийг Куньминаас холгүй газарт 2003 оноос барьж эхэлсэн байна. Энд 6.6 сая  хүнтэй хот босно гэж төлөвлөж байж. Зуслан, орон сууц, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн, хүхдийн цэцэрлэг, худалдааны төв, тэнгэр баганадсан албан байр гээд юм бүхэнтэй энэ хот харамсалтай нь өнөөдөр эзэнгүй хоосон.

2.    Манай дэлхийн хамгийн том худалдааны төв

10 сая хүнтэй Дунгуан хотын тойрог дахь өмнөд хятадын шинэ худалдааны төв  уг нь манай дэлхийн хамгийн том худалдааны төв болох ёстой байсан ч 2005 оноос хойш өнөө болтол ихэнх талбай нь эзэнгүй хоосон байсаар байна. Ийм олон хүнтэй хотод энэ том байшингийн бүхий л талбай дүүрнэ гэж тооцсон ч ашиглалтад орсон цагаас хойш 1500 лангуу, павилон хоосон байгаа юм.  Хамгийн гол нь энд тээврийн дэд бүтэц тааруу юм байна.

3.    “Гайхамшгийн орон” хүрээлэн Азидаа хамгийн том дутуу байгууламж

1990-ээд оны дундуур барилгын компани Азид хамгийн томд орох “Гайхамшгийн орон” нэртэй соёл амралтын хүрээлэнг Чанпин, Нанкоу хотын дунд байгуулахаар шийдэж. Харамсалтай нь компаниийнхан  орон нутгийн эрх баригчид, фермерүүдтэй ойлголцож чадаагүйгээс ажлаа 1998 онд зогсоожээ. Түүнээс хойш Бээжингээс хойд зүгт диснейн шилтгээн, дундад зууны цамхаг, цайз эзэнгүй орхигдож зэрлэг ургамалд дарагдаж байна. 

4.    Хуучны Англи маягийн Темза хот.

Шанхай хотоос 30 орчим км-т хуучин цагийн англи маягийн, утасны улаан бүхээгтэй, готик оройтой сүмтэй жижигхэн хот бий. Энэ бол “|Темза хот”. Тухайн үедээ хүн цөөтэй байсан болоод энэ бүхэн гацаанд орчихож. Одоо энд европ загварын “хотод” зургаа татуулах гэсэн жуулчид, залуус л ирдэг байна.

5.    Сая хүн амьдарна гэсэн чинь 28000 хүн л....

Ордос нутагт Кангбаши гэдэг хот байгуулж 2010 он гэхэд 300 мянган хүнтэй болно гэж тооцоолж байж. Гэтэл ердөө л 28 мянган хүн суурьшиж. Зардал өндөртэй барьсан барилга, орон сууцны үнэ хэт өндөр байснаас худалдан авах хүн олдохгүй байлаа. Гэхдээ худалдан авагчгүйгээс нэг хавтгай дөрвөлжин метр талбайн үнэ унасаар байгаа. 2006 онд орон сууцны нэг хавтгай дөрвөлжин метр талбайн үнэ 11000 доллар байсан бол 2011 оны сүүлч гэхэд ердөө л 4700 доллар болж унасан. Кангбаши бол ердөө л тооцоогүй төлөвлөж барьсан хот.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан