Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
Иргэний дайн дэгдэх үү

Египетийн Каир хотноо бямба гарагийн орой мөргөлдөөн болж, төрийн эргэлтийн улмаас суудлаасаа унасан Ерөнхийлөгч Мурсийг дэмжигч 120 хүн амь үрэгдсэн тухай “Лалын ахан дүүс” хөдөлгөөн мэдэгдлээ. Мөн дөрвөн мянга гаруй хүн шархадсан гэв. Энэ сарын 27-ны шөнө болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Египетийн цагдаа ба армийнхан жагсагчдын тараах гэсэнгүй шууд толгой, цээж рүү нь байлдааны сумаар буудаж эхэлсэн гэж тус хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна.
Харин арми, цагдаагийн удирдлага огт өөр мэдээлэл өгч байгаа юм.
Тэдний мэдээнээс үзвэл эсэргүүцлийн жагсаалыг тараах үед 80 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан аж. Ингээд ч зогсохгүй цагдаа, армийнхан галт зэвсэг огт хэрэглээгүй бөгөөд жагсагчид руу “Лалын ахан дүүс” хөдөлгөөний идэвхтнүүд буудаж байсан гэжээ.
Ямар ч байлаа гэсэн армийнхан төрийн эргэлт гаргаж, Мурсийг түлхэн унагаснаас  хойш өнөөдрийг хүртэл тасрахгүй байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр ганц шөнийн дотор ийм олон хүн амь үрэгдэж, шархдаж байгаагүй юм. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гарсан лалын хэт явцуу үзэлтнүүдийн жагсаалыг тараах үед нийтдээ 200 орчим хүн амиа алдаад байсан юм. Тиймээс энэ явдал ээдрээт нөхцөл байдлыг улам л түгшүүртэй болгож, бүр иргэний дайн дэгдэх хэмжээнд хүргэж болзошгүй гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Энэ зуур Египетийн армийнхан Синайн хойг дээр үүрлэсэн лалын хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэлийг устгах байлдааны ажиллагаа эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. 48 цаг үргэлжлэх энэ ажиллагаанд хээрийн хоёр арми, Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин оролцох аж. Египетийн тагнуулын албанаас тараасан мэдээгээр Синайн хойг дээр сайтар зэвсэглэсэн 500 гаруй хэт явцуу үзэлтэн орогноод байгаа аж. Ерөнхийлөгч Мурсийг огцорсны дараа тэдний идэвх эрс нэмэгдэн өдөр алгасахгүй шахуу хилийн цэрэг, цагдаа, армийн хянан шалгах цэг рүү дайрч олон арван хүний аминд хүрсэн. Мөн Египетээс Израйль руу шатдаг хий экспортолдог хоолойг удаа дараалан дэлбэлсэн.
Иймд Египетийн армийнхан иргэний дайн дэгдэж болзошгүй нөхцөлд Синайн хойгийг лалын хэт явцуу үзэлтнүүдийн түшиц газар болохоос сэргийлэхийн тулд нэн тэргүүнд стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутгийг хэт явцуу үзэлтнүүдээс цэвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Мурсийг огцорсны дараа Синай дахь алан хядагчид, хэт явцуу үзэлтнүүдийн идэвх нэмэгдсэн хэдий ч “Лалын ахан дүүс” бүлэглэл үүнд ямар ч хамаагүй гэдгээ удаа дараалан мэдэгдээд байгаа юм.
Түлхэн унагагдсан Ерөнхийлөгч Мурсийг Каир хотын ойролцоо байдаг Тора шорон руу шилжүүлжээ. Энэ шоронд Аравийн хувьсгалын үеэр түлхэн унагагдсан Ерөнхийлөгч асан Хосни Мубарак ял эдэлж байгаа юм. Египетийн армийнхан Мурсийг тушаалаас нь халж хорьсон төдийгөөр хязгаарлагдсангүй түүнийг захиргааны 300 албан хаагч, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дээд удирдагч Мухаммед Бадиа, түүний орлогч Рашад аль-Байюми, энэ хөдөлгөөний үндсэн дээр байгуулсан Эрх чөлөө ба шударга ёсны нам болох Саад аль-Кататнийн удирдлагыг баривчлаад лалын хэт явцуу үзэлтнүүдийг дэмжигч зурагтын сувгуудыг бүрэн хаасан юм.

Лалын ахан дүүс гэж хэн бэ

Египетэд ийм ээдрээтэй байдал үүсэхэд гол үүрэг гүйцэтгэгч гэж буруутгагдаж байгаа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний талаар товч танилцуулах нь зүйтэй. “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг тэртээ 1928 онд Египетийн Исмаили хотноо сургуулийн багш, шашны номлогч Хасан аль-Банна гэгч үүсгэн байгуулжээ. Египет нь Османы эзэнт гүрэн задран унасны дараа бие даасан хаант улс болсон ч ард иргэдийн амьдрал ядуу хэвээр байсан бөгөөд үүнийг Хасан аль-Банна нь хүмүүс лалын шашны уламжлалыг дагаж мөрдөхгүй байгаагаар тайлбарласан байдаг. Хөдөлгөөн нь анхнаасаа аман сурталчилгаанаас илүүтэйгээр бодит үйлдэлд анхаарч эхэлсэн тул хөдөлгөөний үүр нэгж болгон нь хажуудаа сүм, сургууль, спортын клуб ажиллуулан өглөг буяны ажил, боловсрол олгох, шашныг түгээхэд онцгой анхаарч эхлэв. Үүний үр дүнд 1940-өөд оны сүүл гэхэд энэ хөдөлгөөн нь сая гаруй дэмжигч, дагагчтай, Аравийн хэд хэдэн оронд салбар нэгжээ нээн хүчээ авсан юм.
1949 оны хувьсгалын дараанаас Египетийн эрх баригчид энэ хөдөлгөөнийг хэт их нөлөөтэй болохоос болгоомжлон хавчин боох бодлого явуулж ирсэн. Абдель Насерийн үед “Лалын ахан дүүс” хөдөлгөөний идэвхтэн 20 мянга гаруй хүнийг баривчлан хорьж улс төрийн үйл ажиллагааг нь бүрэн хорьсон.Дараа дараагийн Ерөнхийлөгчид болох Анвар Садат, Хосни Мубарак нар үргэлжлүүлсэн юм. Гэсэн хэдий ч хөдөлгөөн нь өглөг буяны ажилд онцгой анхаарч, эмч ба хуульчдын холбоодод нөлөөгөө нэмэгдүүлэх замаар жирийн иргэдийн дунд нэр хүндээ улам өсгөсөн байдаг. Иймдээ ч Аравийн хувьсгалын дараах Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд ялалт байгуулж чадсан юм.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөн нь гадаад дахь анхны салбараа Сирид байгуулсан. Улмаар Сири дэх салбар эрс шийдэмгий үйл ажиллагаа явуулсаар 1982 онд Хама хотноо бослого дэгдээснийг одоогийн Ерөнхийлөгч Башар Асадын эцэг маш хатуу нухчин дарсан бөгөөд энэ хөдөлгөөний гишүүн болгоныг цаазаар авах тушаал гаргаж байв.Дараагийн салбараа Иорданд нээсэн нь одоо ч энэ улсад хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчний нэг хэвээр. Цаашлаад Судан, Ливан гээд Ойрхи Дорнодын болон Хойд Африкийн бүх улсад салбараа нээж, дотоод улс төрийн амьдралд нь маш идэвхтэй оролцож ирсэн түүхтэй.
Одоогоор энэ хөдөлгөөний салбарууд Ази, Африк, Европ, Америкийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлгөөний гол уриа нь “Лалын шашин бол асуудал болгоны гол шийдэл”. Хөдөлгөөний бодлого нь лалын шашинт хувь хүнийг бүрдүүлэхээс эхлээд лалын шашинт гэр бүл, нийгмийг байгуулах замаар лалын шашинт улсыг  Египетэд байгуулан улмаар лалын шашинт улс болгоныг нэгтгэсэн гүрэн үүсгэж, эцэст нь дэлхийг лалын шашны зарчмаар удирдан чиглүүлдэг болох. Энэ зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт байгаа лалын шашинтнууд хоорондын холбоо сүлбээг илүү нягт, уялдаа холбоотой болгоход онцгой анхаардаг.
Иймээс дэлхийн маш олон оронд энэ хөдөлгөөний үйл ажиллагааг төрийн эсрэг чиглэсэн хууль бус гэж үзэн хорьсон байдаг.

Хувьсгалын үр дагавар нь үймээн самуун    

Зөвхөн Египет гэлтгүй Аравийн хувьсгалын үр дүнд засаглалын хэлбэрээ сольж, чөлөөт сонгууль явуулсан гэгддэг бусад улсад ч байдал түгшүүртэй байна. Ливийн Бенгазид нэртэй улстөрч Абд-аль-Салам Мисмарийг мөргөл хийгээд сүмээс гарч явахад буудан хөнөөсний дараа олныг хамарсан үймээн дэгдлээ. Хүмүүс улстөрчийг алсан хэрэгт лалын хэт явцуу үзэлтнүүдийг буруутган явцуу үзэл баримтлалтай намуудын байрыг дайрч шатаажээ. Энэ үймээнийг далимдуулан Бенгази хотын нэгэн шоронд хоригдлууд нь бослого дэгдээгээд оргожээ. Нийт 1000 гаруй хоригдол оргосон бөгөөд цагдаа нар тэднийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаа явуулж байна. Мөн тэднийг хөрш улс руу оргохоос сэргийлэх үүднээс Египеттэй залгаа хилийг хаажээ.
Мөн Тунист сөрөг хүчний улстөрч аль-Брахмийг гэрт нь буудан хөнөөсөн хэрэгт иргэд нь эрх баригч “Ан-Нахда” намыг буруутган эсэргүүцлийн жагсаал хийж, зарим хотод цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Алагдсан улстөрчид нь эрх баригч, хэт явцуу үзэлт намыг эсэргүүцэн, төрийн эргэлт хийж түлхэн унагахыг уриалдаг байсан аж.
Товчхондоо лалын хувьсгал одоогоор болж өнгөрсөн дийлэнх улс орондоо үймээн самуунаас өөр бодит үр дагавар авчирсангүй.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан