Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
АВЛИГЫГ ТУСГАЙ АЛБАД БИШ НУУЦ АМРАГ НЬ ИЛЧИЛДЭГ

Хятадын шинэ удирдлага нам, төрийн албан хаагчдын дунд нэлээд газар аваад байгаа авлигатай эрс шийдэмгий тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Үнэхээр ч нам болон төрд өндөр албан тушаал хашдаг цөөнгүй хүнийг авлигын хэргээр баривчлан хатуу шийтгэсэн. Гэвч дэлхийн нийт төдийгүй эгэл жирийн хятад иргэд энэ талаар авч байгаа арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа гэнэ. Учир нь авлига газар авсан нь илт байтал цагдаа, тагнуул гээд энэ бүхнийг илрүүлэх ёстой тусгай албад хангалтгүй ажиллаж байна гэж тэд үзжээ.
Ингэтэл Хятадад авлигачдын илрүүлдэг өөр нэгэн маш өвөрмөц хүч гарч ирсэн тухай “The Washington Post” сонин мэдээлж байна. Тэр хүч нь экс нууц амрагууд гэнэ.
Хамгийн тод жишээ нь Бээжинд тийм ч том биш алба хашдаг нэгэн албан тушаалтны экс нууц амраг 26 настай Зи Иннань юм байна. Энэ бүсгүй нь дөрвөн жилийн турш хамт амьдарч, гэрлэхээр сүй тавиад байсан албан тушаалтан залуу нь эхнэртэй, том болсон хүүтэй гэдгийг огт санамсаргүй байдлаар олж мэджээ. Үүний дараагаар уур нь хүрсэн Зи экс найз залуутайгаа авахуулсан хэдэн зуун зургийг интернэт дээр байрлуулан жинхэнэ дуулиан тарьсан байна.
Зураг дээр Зи бүсгүй маш үнэтэй үслэг эдээр хийсэн шу­ба, асар том шүр сувд зүүсэн даашинзтай, нэг зураг дээр ал­тан титэм өмсөн гарсан бай­на. Тухай бүрт хажууд нь нөгөө экс сүйт залуу нь бай­сан төдийгүй зурагны тайлбар дээр жирийн хүн насаараа мөн­гө хуримтлуулаад ч авч чадахааргүй тэр бүх үнэт зүйл­сийг авч өгсөн хүн нь энэ залуу гэсэн тайлбартай байсан юм байх. Зигийн өгсөн ярилцлагаас үзвэл албан тушаалтаны цалин нь тийм ч өндөр биш боловч уулзах болгондоо буюу өдөр болгон түрийвчинд нь мянган ам.доллар хийдэг. “Prada” брэндийн дэлгүүрээс хувцас авч өгдөг, үнэтэй машин бэлэглэдэг байжээ.
Бүсгүй нь сэтгүүлчдэд ярихдаа “Дөрвөн жилийн турш хамт амьдарч, хамаг хайр сэтгэлээ зориулсан хүн нэг өдөр л миний дайсан болох юм гэж хэзээ ч бодож байгаагүй” гэжээ. Зигийн амраг нь Хятадын Улсын архивын орлогч даргын албан тушаал хашдаг Фань гэгч байжээ.
Тэрээр Зитэй 22 насных нь төрсөн өдрөөр танилцсан юм байна. Өөрийгөө мэдээллийн технологийн салбарт нууц ажил эрхэлдэг гэж танилцуулжээ. Танилцан ойртсоноос хойш Фань нь мөнгийг гамгүй цацаж эхэлжээ.
Тухайлбал, бүсгүйг дагуу­лан хамгийн анх “Prada” дэлгүүрээр орохдоо л нэг цүнх, ороолт, банзал аваад 10 мянган ам.доллар төлжээ. Сарын дараа гэхэд 1500 ам.доллараар байр түрээслэж, ахуйн цахилгаан хэрэгсэл, цагаан давуу, хөнжил, компьютер, нотбүк зэргийг авахад 16 мянган ам.доллар зарцуулсан байна. Ингээд ч зогссонгүй бүйсгүйг дагуулан Хайнаньд амарч, эгчийг нь дагуулан “Prada” бутик орохдоо 33 мянган ам.доллараар хувцас авч өгчээ. Дараа нь бүсгүйд 40 мянган ам.долларын үнэтэй “Audi A5” машин бэлэглэсэн байна. Долоо хоногийн таваас зургаан өдрийг бүсгүйн хамт өнгөрөөдөг байсан аж.
Ингээд ч зогссонгүй бүсгүйтэй сүй тавьж хурим­ла­хаар болсон гэнэ. Гэвч санамсаргүй тохиолдлоор баригдсаны дараа Зи маш ихээр уурлажээ. Тэрээр хамт авахуулсан зургуудаа зөвхөн интернэт дээр тавьснаар хязгаарлагдсангүй. Бүгдийг нь тусгай CD дээр бичээд Хятадын Коммунист намын төв байрны үүдэнд зогсон түүгээр орж гарах хүмүүст тарааж эхэлсэн байна. Мэдээж намын хянан шалгах хороонд хандан гомдол гаргасан аж. Товчхондоо нөхөр Фань тун ч таагүй байдалд орох нь тэр.
Хятадын коммунист намын хянан шалгах хороо нь бүсгүйн ил болгосон зураг ба бусад баримт, гомдол зэргийг үндэслээд нөхөр Фанийг ажлаас нь буулган мөрдөн байцаалт эхлүүлсэн гэнэ. Ийм хэрэг урд нь гарч нэлээд дуулиан дэгдээж байсан билээ. Энэ оны тавдугаар сард Хятадын эрчим хүчний албаны томоохон албан тушаалтан байсан Лю Тенань ажлаасаа “хусагдан” байцаагдаж эхэл­сэн юм. Шалтгаан нь гэвэл экс нууц амраг бүсгүй нь хэв­лэлийн бага хурал зарлаж байгаад мань эрийг банкуудыг дарамтлан 200 сая ам.доллар залилж авсан гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил Чунчин хотын намын үүрийн дарга Лэй Жэнфү гэгчийг нууц амрагтайгаа байгаа тухай бичлэг гэнэт интернэтээр тархаж эхэлсний дараа дарга суудлаа тавьж өгөхөөс өөр аргагүй болсон байна.
Энэ мэт хэрэг удаа дараалан гарах болсон бөгөөд Хятадад бүр энэ төрлийн хэрэгт өөрийн гэсэн нэр оноож «сяо сань» буюу “бяцхан гуравдугаархын хэрэг” гэх болжээ.
“Сяо сань” хэргийн давтамж, дуулиан нь бүр хэрээс хэтэрсэн болохоор “Жэньминь Жибао” сонин энэ асуудалд зориулан тусгай нийтлэл бичиж “Авлигатай тэмцэх ёстой бүх л төвшний байгууллагууд нь хаягдсан нууц амрагуудаас муу ажилладаг гэсэн яриа гарах болов. Энэ мэдээж наргиан ч гэлээ цаана нь авлигатай тэмцэхийн тулд хэнд илүү найдвал зохих вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм” гэсэн байна.Ямартай ч интернэт технологи хурдацтай хөгжиж олон нийтийг мэдээллээр асар шуурхай хангагдах болсноор Хятадад явуулж байгаа авлигын эсрэг кампанит ажил нь “хаягдсан нууц амраг”-ийн мэдээлэл гэсэн  чанарын өөр төвшинд гарч байгаа бололтой. Тиймээс манай урд хөршийн өндөр дээд албан тушаалтнууд цаашид нууц амрагтай болохын өмнө сайн бодож үзэхгүй бол эвгүй байдалд орж магадгүй болжээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
тэмүжин байна. ха ха ха
бө ыб а 15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хөөрхий дөө эр хүн ууж иддэг улаан хоолой унжиж явдаг улаан хоолойноосоо мөн ч их асуудалд орох юм даа
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан