Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
“LENOVO”-Г ХОРИГЛОЛОО

“Lenovo” брэндийн компью­тер нь хэрэглэгчдэд мэ­дэгдэлгүйгээр мэдээлэл хул­гайлах боломж олгох сул талтай гэж үзээд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын тусгай албадад ашиглахыг хориглосон тушаал гарчээ. Үүний дээр Их Британийн Сөрөг тагнуулын алба, Гадаад тагнуулын албад нь “Lenovo” брэндийн компьютер ашиглахаас бүрэн татгалзсан тухай Австралийн “Financial Review” сонин мэдээллээ. Австралийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч нь энэ тушаалтай холбоотой мэдэгдэл хийхдээ “Lenovo” брэндийн компьютерыг анхнаасаа маш нууц хэлтсүүдэд ашиглахыг хориглосон байсан гэжээ.
Дээр дурдагдсан таван орны тусгай албад нарийн мэргэжлийн шалгалт явуулаад “Lenovo” компьютерт анхнаасаа хэрэглэгчээс гадуур мэдээллийг хулгайлах боломжтой гэж үзсэн болохоор ийм шийдвэр гаргаж. Үүний дээр “Lenovo” компьютер дээр суулгасан программ хангамжуудыг Хя­тадын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг ком­паниуд боловсруулдаг бо­лохоор өөр улсын тусгай албад ашиглах нь Үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй гэсэн байна.
“Lenovo” нь 2005 онд “IBM” корпорацийн компьютер үйлд­вэрлэлийн салбарыг бүхэлд нь худалдан авч, түүн дээр тулгуурлан өөрийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол­сон юм.
“Lenovo” нь компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компани. Энэ компани нь 2013 оны хоёрдугаар улиралд зах зээлд 12,7 сая компьютер нийлүүлсэн нь дэлхийн зах зээлийн 16,7 хувийг эзэлж байгаа юм.
Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Legend Holdings” компани бол энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи юм байна.
Таван ч улсын тусгай албад өөрийнх нь бүтээгдэхүүнийг ашиглахгүй болсон тухай мэдээ “Lenovo”-г нэлээд цочирдуулжээ. Компани нь үүнтэй холбоогоор “Манай бүтээгдэхүүнийг аюулгүй байд­лын шаардлага хангасан, найдвартай, шаардлагатай бүх л нөхцлийг хангасан гэж үзээд төрийн болон хувийн олон компаниуд удаа дараалан сонгон авч байсан билээ” гэж мэдэгдэв.
Хятадын “Huawei Technologies” компанийн бүтээг­дэ­хүүнтэй хол­боотой яг ийм байдал өнгөрсөн жил үүсч байсан юм. 2012 оны аравдугаар сард АНУ-ын Тагнуулын байн­гын хорооны төлөөлөгч нар нь “Huawei Technologies” компанийн тоног төхөө­рөмжийг Хятадын Засгийн газрын шууд хяналт дор үйлдвэрлэдэг болохоор үйлд­вэрлэлийн болон улс төрийн тагнуул хийх нууц боломж их тул гээд ашиглах нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж мэдэгдсэн юм.
Тухайн үед “Huawei Technologies” компани нь Америкийн тусгай албадын энэ мэдэгдлийг эсэргүүцэн ямар ч ор үндэсгүй гэдгийг онцлоод, америкчууд өөрсдийн компанийг дэмжих зорилгоор санаатайгаар дуулиан дэгдээж нэр хүндийг нь гутааж байна гэсэн юм.
Ер нь, компьютер, программ хангамж үйлд­вэрлэгч ком­паниудтай хол­боотой энэ мэт дуулиан та­сардаггүй. Тухайлбал, “Microsoft” ком­пани нь өөрийн программ хангамжийн үндсэн кодыг огт ил болгож байгаагүй.
Үүнийг нь зарим орны тусгай албад мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайлан Америкийн Засгийн газарт дамжуулдаг гэж хардан энэ компанийн ихэнх бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзсан байдаг.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
манаих бас хаах юм биш үү
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан