Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сноуден Шереметьевийн буудалд ханьтай болжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын нууц материалыг задруулсан хэргээр эх орондоо буцах аргагүй болж Оросын нийслэл Москва хотын Шереметьевийн нисэх буудлын дамжин өнгөрүүлэх хэсэгт  сар гаруй хоргодож байгаа Эдвард Сноуден хөрштэй болжээ. Францын жуулчин Патрик Самборски бичиг баримтын зөрчлөөс болоод энд үлдэхээс аргагүй болсон байна. Орост аяллаар ирсэн түүний гадаад паспорт дээр түүнийг эмэгтэй гээд биччихсэн байсан нь ийм байдалд хүргэсэн байна. Женевээс нисч ирсэн франц эр хүйс солиулах мэс засал хийгээгүй гээд байдаг, гагцхүү Марселаас виз авахад нь алдаа гарсан байх гэжээ. Гэхдээ тэр энэ паспортаараа Орос, Украин, АНУ-д зорчоод амжсан байж. “Одоо би энд хүйсээ солиулсан  гэдгээ батлахгүй бол хэцүү байдалд ороод байна. Өнөөдөр өглөө “Аэрофлотын”-хон пампортыг минь хураагаад авчихлаа. Одоо би хаана  байгаагаа ч тодорхойлох аргагүй болж байна. Ядаж хувцасаа солимооор байна. Гэтэл чемоданаа ч авч чадахгүй байна. Би чинь одоо шорттой л явж байна шүү дээ” гэж Самборски хэлжээ. Өөр нэг эх сурвалж Францын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс авсан мэдээллээр түүнийг франц руу буцсан гэж байгаа ч тэр паспортаа солиулж амжаагүй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
ashgui dee, hanitai
Хамгийн их уншсан