Билгийн

Доллар (USD)

2842.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
USD / 3599.0₮
CNY / 503.5₮
KRW / 2.72₮
SEK / 386.9₮
JPY / 24.82₮
RUB / 49.15₮
EUR / 4262.0₮
CHF / 4565.0₮
GBP / 4940.0₮
HKD / 459.4₮
CAD / 2659.0₮
AUD / 2383.0₮
SGD / 2842.0₮
NZD / 2209.0₮
TRY / 91.6₮
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна "Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна "Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
НЭГ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЙШИН ЗАРАГДАХГҮЙ БАЙНА

Цагтаа Америкийн машин үйлдвэрлэлийн нийслэл гэгдэж явсан Детройт хот төлбөрийн чадваргүй болсон гэдгээ мэдэгдээд шүүхэд хандан дампуурлыг нь албан ёсоор зөвшөөрөхийг хүссэн. Урьд нь хэцүү байдалд байсан хот дампуурал зарлах сургаар бүр ч хэцүү байдалд ороод байна.
Банкууд нь байр худалдан авах зээлээ хугацаандаа төлж чадаагүй иргэдээс хураан авсан байр, орон сууцаа ямар ч үнээр хамаагүй зарах гэж яарах болжээ. Жишээлэхэд, боломжийн засвар хийчихэд жинхэнэ хуучны элит гэж хэлэгдэх ёстой 1915 онд баригдсан том байшинг бүр 2011 онд 900 ам.доллараар зарна гэж мэдэгдсэн ч авах хүн олдохгүй байсан тул 2012 оны хоёрдугаар сард нэг ам.доллар хүртэл багасгасан ч одоо хүртэл худалдан авагч олдоогүй л байна. Санаанд багтамгүй ийм хямд үнэтэй байшин Детройт хотод маш олон байгаа аж. Банкууд хураан авсан байшингаа  ингэж хямд зарах нэг шалтгаан байгаа нь татвар. Детройт хот нь үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээгээр АНУ-даа дээгүүрт ордог болохоор банкууд байшингийн татварыг сул төлөн алагдалд орохгүй гэж ийм хямд үнээр зарж байгаа юм байна. Байрнууд нь хэдий ийм хямд зарагдаж байгаа ч дийлэнх нь тоногдож эвдрээд яаралтай засвар хийх шаардлагатай болжээ. Гэтэл санхүүгийн чадваргүй болсон хотод байр худалдан аваад олон зуун мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийн засч сэлбэх хүн олдохгүй байгаа юм.
Хот санхүүгийн чадваргүй болсны улмаас цагдаа, гал сөнөөгчид, хотын мэдлийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтан албан хаагчдадаа цалин тавьж чадахгүй болжээ. Ийм нөхцөлд хотын оршин суугчид хэдэн мянгаараа амьдралын боломж илүү сайтай өөр газрын зорин хотыг орхин явцгааж байна.
Америкийн машин үйлдвэрлэлийн салбар Япон, Европын үйлдвэрлэгчдэд шахагдан байр сууриа алдаж эхэлсэн 40 жилийн тэртээнээс Детройт уналтад орж эхэлсэн юм. Хот нь манайхны ярьдгаар хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн яваад байсан ч дэлхийн эдийн засгийн хямралаас хойш бүр ч таагүй байдалд орсон юм. Учир нь, энэ хямралд Америк хамгийн их хохирол амссан болохоор урьд нь Детройтод өгөөд аргалаад байсан хэмжээний санхүүжилтийг өгч чадахгүй болсон байна.Үүнээс болж арван жилийн өмнө 1,8 сая хүнтэй байсан хот одоо ердөө 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүнтэй болжээ. Үүний дээр хотын иргэдийн дийлэнх нь буюу 83 хувь нь хар арьстнууд, тэдний дийлэнх нь ажилгүй хүмүүс.
Үүнээс болоод хот төсөв бүрдүүлж чадахгүй болж, дэд бүтэц нь эвдэрч сүйрэн гэмт хэргийн гаралт туйлдаа хүрсэн аж.Одоогооор Детройт хотын төсвийн алдагдал нь 380 сая ам.доллар. Хотын өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллар.
Дээр дурдаж байсанчлан шүүхээс хотыг санхүүгийн чадваргүй гэж хүлээн зөвшөөрвөл энэ их хэмжээний өрийг хэн, хэдийд, яаж төлөх вэ гэсэн өөр нэг том асуудал гарч ирнэ.
Иймд шүүхээс эхний ээлжинд хотод зээл өгсөн байгууллага, хувь хүмүүсийг  өр барагдуулах хамтарсан нэхэмжлэл гаргахыг хориглон зөвхөн бие даан ганц ганцаар шүүхэд хандахыг зөвшөөрсөн байна.Ийнхүү санхүүгийн асуудал шийдэгдэж байх зуур Детройт нь улам бүр нурж сүйдсээр. Санхүүгийн боломжгүй, ирээдүйгүй хотод хөрөнгө оруулалт хийх зоригтой хүн гарахгүй байгаа болохоор хотын зарим дүүрэг нь уран зөгнөлт кинон дээр гардаг сөнөсөн хоттой адил дүр зурагтай болжээ.
Энэ мэтээр цаашид үргэлжилбэл энэ хот бүр юу ч үгүй сүйрч, зөвхөн дэлхийн сүйрлийн тухай уран зөгнөлт киноны зураг авахаас өөр гарцгүй газар болж хувирч магадгүй нь.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
tiishee yvuulj ogooch turiivcheer duuren 1$ baina
manaihan tiishee ochij amidarbal zugeer yum bishuu bair hymd tansag ter haruud yah be utaagyu hoggyu tansag ain
америк орон өөрөө дампуурлын ирмэг дээр байгаа шүү дээ. Өрийнх нь тоог хараарай.
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан