“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Нууц албаны ажилтан байсан эр эмэгтэй хүний амьдралаар амьдарч байна
Крис Бек 20 жил гаруй АНУ-ын элитийн тусгай анги болох тэнгисийн цэргийн хүчний “Seal”-д алба хааж, хамгийн хүнд даалгавруудыг гүйцэтгэдэг нэгэн байлаа. Гэхдээ тэр энэ хугацаанд сэтгэлийнхээ бүр мухарт нэгэн нууцыг тээсээр ирснээ өдгөө илчилж, санаа амарчээ. Тэр бол эмэгтэй хүн болох гэсэн хүсэл нь юм. Цэргийн чанга хатуу амьдралыг 20 жил ажрахгүй давсан энэ хөрслөг эрийн дотор эмэгтэй хүний эмзэг уяхан сэтгэл нуугдаж байсан гэхэд итгэмгүй. Ойрхи Дорнод, Ирак гээд дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаад өнгөрсөн онд чөлөөндөө гарсан тэрээр энэ оны гуравдугаар сараас эхлэн дүр төрхөө эртнээс хүсч байсан эмэгтэй хүн болгон хувиргаж, Кристен хэмээх нэрээр бүсгүй хүний амьдарлаар амьдрах болсон байна. Тэрээр энэ олон жилийн турш нууц явсан жинхэнэ дүр төрхөө дахин цааш нууцлахаас залхсан гэнэ.
Гэхдээ тэрээр шинэ амьдралынх нь тухай хуучин зэвсэг нэгт ахан дүүс нь юу гэж үзэх бол, эр хүний хаадаг бахархам энэ албынх нь нэр хүндийг гутаалаа гээд үзэх ядах болов уу хэмээн багагүй түгшиж байж. Гэтэл санаснаас тэс өөрөөр нөхдийнх нь дийлэнх нь түүнийг ойлгож хүлээж авсан нь түүнийг баярлуулжээ. Тиймээс тэрээр энэ гайхалтай амьдралынхаа тухай “Дайчин гүнж: АНУ-ын Тэнгисийн цэргийн Seal албанаас трансжендер гэдгээ зарласан түүх” хэмээх номыг нэгэн эрдэмтэнтэй хамтран бичсэн байна.

АНУ-ын цэрэг армид ижил хүйстэн гэдгээ ил тод мэдэгдсэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг элсүүлэхээс татгалздаг явдлыг 2011 оноос хориглож “Бүү асуу, бүү хэл” хэмээх бодлого барих болсон. Харин энэ бодлого трансжендер хүмүүсийн хувьд хамааралгүй бөгөөд хэрвээ хүйсээ сольсон хүн гэдэг нь илрэх аваас армийг орхих ёстой байдаг юм. Кристен энэ байдлыг халж, трансжендер хүмүүсийг ч армид нэгдэхэд нь татгалзах ёсгүй гэж үздэгээ өөрийнхөө амжилттай алба хаасан жишээгээр баталсан юм.

0 Сэтгэгдэл