Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эдвард Сноуден Орост нэг жил орогнох эрхтэй боллоо
АНУ-ын ТТГ-ын тусгай ажилтан байхдаа төрийн нууц материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэргээр эх орондоо очиж чадахаа больж ОХУ-ын нийслэл Москва хотын олон улсын Шереметьевийн нисэх буудлын  дамжин өнгөрөх хэсэгт сар гаруй болсон Эдвэрд Сноуденд ОХУ түр оршин суух зөвшөөрөл өгсөн байна. Оройн 18 цаг өнгөрч байхад Эдвард Сноуден Шереметьевийн буудлын гаднаас таксинд сууж хот  руу явсан байна.
ОХУ-ын Олон улсын асуудал хариуцсан хорооны даргын нэгдүгээр орлогч Владимир Жабаров “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Бид Сонуденд байнга оршин суух зөвшөөрөл одоохондоо өгөхгүй, харин цаашид яах, хаашаа явах хүртэл нь түр зуурын хоргодох эрх өгч байгаа юм” гэж хэлжээ.

Гэвч АНУ энэ явдалд маш их сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, ирэх сард Орост болох Их наймын чуулганы үеэр товлоод байсан хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг ч цуцалж, Б.Обама ОХУ-д очихгүй ч байж мэдэхээр байна. Тэр ч бүү хэл АНУ-ын зарим улстөрчид Орост хийх Их наймын чуулганыг өөр улсад хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна.
БРИКС судлалын үндэсний хорооны дарга, “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячаслав Никонов хэлэхдээ “Путин ганц л болзол тавьж байгаа, тэр нь Сноуден манай Америк түншид ямар нэгэн муу нөлөөлөл үзүүлэхгүй байх, Орос-Америкийн харилцаанд садаа болохгүй байх ёстой гэсэн. Мэдээж харилцаанд нөлөөлнө, гэхдээ би тэгтлээ муугаар нөлөөлчихгүй байх гэж бодож байна” гэж уур амьсгалыг зөөлрүүлэхийг оролдож байгаа ч  Америкийн сенатор Роберт Менедезэээс эхлээд “Орос АНУ-ын ар нуруу руу хутга шаалаа” гэсэн хатуу үгтэй мэдэгдлүүд хийж, Б.Обама одоо энэ үйлдэлд нь хариуг нь өгөх ёстой гэж шаардаж байна. Америкийн хэвлэлүүдэд ч “ОХУ хэзээд АНУ-ын хамгийн том геополитикийн дайсан хэвээр байх юм” гэж бичиж байна.

Э.Сноуденд орогнол олгосон тухай мэдэгдэл

Оросын Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин “Голос России”-д өгсөн ярилцлагадаа Сноуден цаашид ОХУ-д ямар ч ажилд орж болно. Ялангуяа PR  үйл ажиллаганы талаар сонирхолтой гэрээ хийж болно шүү дээ гэжээ.
Өмгөөлөгч Кучерин нь Сноуденийг “Амьдрах байраа тэр өөрөө сонгох байх. Буудалд ч амьдарч мэднэ, эсвэл байр авч болох юм” гэж хэлж байсан бол дараа нь нэг жил амьдрах байр олсон гэсэн байна. Оросын тал ийнхүү Э.Сноуденд нэг жилийн орогнол олгосонд түүний эцэг Оросын ард түмэнд туйлын их талархаж байна гэж мэдэгджээ.

Эдвард Сноуденийг Гонконгоос Орост нисч ирэхэд нь АНУ түүний визийг хүчингүй болгосон учраас тэрээр Шереметьевийн нисэх буудлын дамжин өнгөрүүлэх хэсэгт 40 хоног амьдарсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан