Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Колин Павелд бичсэн хайрын захидлыг хакерууд илчилжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Павелл Европын парламентын гишүүн, Руминий дипломатч эмэгтэйтэй захидлаар харилцдаг байсныг хакерууд илчилж орхижээ. Хакерууд Колин Павеллын цахилгаан шууданд нэвтэрч, түүн рүү бичиж байсан хайр сэтгэлийн захидлыг Facebook хуудаст нь нийтэлсэн байна. Тэнд нийтэлсэн зурвасууд дунд “43 насандаа өсвөр насны хүүхэд шиг эр хүний төлөө ингэж уйлна гэж бодсонгүй”, “Тантай уулзахаас өөр хүсэх зүйл алга”, “Таныг би олон жил хайрлаж байна” гэсэн үгс бичсэн байжээ.
Ийнхүү захидал харилцаа нь олонд илчлэгдсэний дараа Колин Павелл мэдэгдэл хийж, энэ харилцаа захидлаас хэтрээгүй. Тэдний хооронд юу ч байгаагүй хэмээн залруулга хийжээ. Одоо 76 настай генерал Павелл 10 жилийн өмнө Корина Крету хэмээх дээрх эмэгтэйг Румыний Ерөнхийлөгчийн туслах байхад нь танилцаж байжээ. Түүнээс хойш тэд тоотой хэдхэн удаа олон улсын хурал цуглааны үеэр уулзаж байсан ч бүсгүй түүн рүү тасралтгүй захидал бичсээр 2011 онтой золгосон байна. Гэхдээ Колин Павелл Коринад сэтгэл алдарсан удаагүй тул ойр зуурын ажил хэргийн чанартай хариу захидал илгээдэг байсан гэнэ.
Колин Павелл эхнэртэй Альматайгаа 50 жил ханилж байгаа юм. 

Корина Крету өөрийн блог хуудсандаа Колин Павелтай авахуулсан зургаа нийтэлжээ.

Тэрээр Евро парламентын гишүүн юм.

Колин Павелл 50 жил ханилсан эхнэрийн хамт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан