Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Кливлендийн хүчирхийлэгчийн хэргийн газрын зурагнууд
ug ni tamlaj ***** baisan yum
Nuguu erh chuluut ardchilsan USA gedeg chin ene shuu dee tui chert nahuu
АНУ-ын Кливлендийн оршин суугч, сургуулийн автобусны жолооч Ариэль Кастро гэгч 53 настай эр гурван бүсгүйг 10 жилийн турш гэртээ хорьж бэлгийн боол болгон хүчирхийлж байсныхаа төлөө саяхан шүүхээс хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр 1000 жил хорих ялаар шийтгүүлээд байгаа.
Түүнийг ялласны дараахан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түүний гэр орон, бүсгүйчүүдийг хорьж байсан өрөө тасалгааны сэтгэл сэрдхийлгэм зурагнуудыг нийтлэсэн байна.

“Хүмүүс намайг аймшигт араатан мэтээр ярьцгааж байна. Уг нь би бол араатан биш өвчтэй л хүн шүү дээ” гэж Кастро шүүхэд мэдүүлж байжээ. Гэхдээ сэтгэцийн эмч нарын үзлэгээр түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж гарсан юм.
Тэрээр 10 жилийн өмнө насанд хүрээгүй байхад нь хулгайлсан гурван бүсгүй Мишель Найт, Аманда Берри, Жина Дехесус нарыг Сеймур-авеню дахь хоёр давхар байрныхаа доод хонгилд гинжлэн мотоциклын хамгаалалтын дуулга өмсгөн хорьж байсан гэдэг. “Гурван эмэгтэй бүгдээрээ л түүнийг сэтгэлзүйн талаар ч, бие бялдрын хувьд ч байнга хүчирхийлж байсан гэдгийг надад ярьсан” гэж мөрдөн байцаагч Харасимчук хэлсэн байна. Гурван эмэгтэйг ээлжлэн байнга хүмүүн бусаар хүчирхийлдэг байжээ.
Үүнээс гадна тэр эмэгтэйчүүдийг байнга зодож, шатнаас түлхэж, хоолгүй хорьж байсан байна. Эмэгтэйчүүдийн нэг Мишель Найт таван ч удаа жирэмсэлсэн ч Кастро хэрцгийгээр зодож үр зулбуулж байжээ. 2006 оны шинэ жилээр Аманда Берри төрж, Мишель нь эх барьж авсан байна. Хүүхдийг арай гэж эх барьж аван амийг нь аварсан Мишелийг Кастро тэр дор нь аймшигтайгаар хүчирхийлж байжээ. Нөгөө эмэгтэйг нь үр зулбуулахын тулд Кастро явган суугаад үсрэхийг албадан зодож хэдэн хоногийн туршид зөвхөн цай л өгч байсан гэнэ.
Шүүх дээр мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар энэ бүхнийг дэлгэн ярьж, гэрэл зургуудыг үзүүлсэн байна.
Кливлендийн хүчирхийлэгчийг бараг мянгаад зүйл ангиар буруутган шүүсэн юм. Хүний эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан хэмээн 521 зүйл, хүчирхийллийн нь төлөө 446 зүйлээр буруутгажээ. Мөн бэлгийн хүчирхийллийн нь төлөө 7, хүч хэрэглэсэн хэмээн 6, хүүхдийг аюултай нөхцөлд байлгасан, хууль бусаар зэвсэг хадгалсаны нь төлөө 3 зүйлээр ялласан юм.
Хамгийн эцэст нь хоригдол эмэгтэйчүүдийн нэгнээс төрсөн хүүхдийг аюултай нөхцөлд байлгаснаас үхэлд хүргэсэн гэж буруутгажээ.
Харин хүчирхийлэгч Кастро өөрөө эдгээрээс хүн хулгайлсан, хүчирхийлсэн, насанд хүрээгүй хүүхдийг алсан гэх мэт 329 зүйл ангийг нь хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Огайо мужид болсон энэ хэргийг тавдугаар сарын эхээр илрүүлэн хүчирхийлэгчийг баривчилсан юм. Эмэгтэйчүүдийг арваад жилийн өмнө хулгайлахад тэд 14, 16, 20 настай байжээ.

Мишель Найт

Аманда Берри

Жина Дехесус
Мишель Найт, Аманда Берри, Жина Дехесус нарыг нэгнээс нь төрсөн зургаан настай охины хамт Берри нь зугтааж гудамжинд явсан хүнийг дуудсанаар цагдаад мэдэгдэж чөлөөлсөн юм.

0 Сэтгэгдэл
2013.08.04
2013.08.04