Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Зимбабвейн сонгуульд Роберт Мугабей ялсан нь тодорхой болжээ
Зимбабве улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч энэ сонгуулиар, олон жилийн турш төрийн эрх барьж байгаа 89 настай Роберт Мугабе олонхийн буюу 61 хувийн санал авч үнэмлэхүй ялсан нь тодорхой болжээ. Тэр ийнхүү тус улсын ерөнхийлөгчийн албыг дахин таван жил хаших болж байгаа юм. Мугабегийн тэргүүлдэг ЗАНУ-ПФ нам парламентад ч бас олонхи болж 210 суудлаас 150-ыг нь авсан юм. Мугабегийн гол өрсөлдөгч, ерөнхий сайд Морган Тсвангираи сонгогчдын 34 хувийн санал авсан ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд заргалдахаа мэдэгджээ.
Европын холбоо ч гэсэн тус улсад болсон сонгуулийн үеэр олон зөрчил гарсан, тус улсын улс төрийн хүчнүүд бүрэн оролцоогүй гэдгийг зөвшөөрч байгаагаа ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд комиссар Кутрин Эштон мэдэгдсэн байна. Тэр бас Зимбабвед болж байгаа үйл явцыг Европын холбоо анхааралтай ажиглаж, өөрийн олон улсын түншүүдтэйгээ нягт хамарч ажиллана гэжээ. Европын холбооны дипломат бодлогын тэргүүн тус улсын улс төрийн бүх хүчнүүд эх орондоо дэг журам, тайван байдал тогтоохын төлөө дэмжлэг үзүүлнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ.
Зимбабвейн сонгуулийн албан ёсны дүн маргааш тодорхой болно.
Зимбабве улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч энэ сонгуулиар, олон жилийн турш төрийн эрх барьж байгаа 89 настай Роберт Мугабе олонхийн буюу 61 хувийн санал авч үнэмлэхүй ялсан нь тодорхой болжээ. Тэр ийнхүү тус улсын ерөнхийлөгчийн албыг дахин таван жил хаших болж байгаа юм. Мугабегийн тэргүүлдэг ЗАНУ-ПФ нам парламентад ч бас олонхи болж 210 суудлаас 150-ыг нь авсан юм. Мугабегийн гол өрсөлдөгч, ерөнхий сайд Морган Тсвангираи сонгогчдын 34 хувийн санал авсан ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд заргалдахаа мэдэгджээ. Европын холбоо ч гэсэн тус улсад болсон сонгуулийн үеэр олон зөрчил гарсан, тус улсын улс төрийн хүчнүүд бүрэн оролцоогүй гэдгийг зөвшөөрч байгаагаа ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд комиссар Кутрин Эштон мэдэгдсэн байна. Тэр бас Зимбабвед болж байгаа үйл явцыг Европын холбоо анхааралтай ажиглаж, өөрийн олон улсын түншүүдтэйгээ нягт хамарч ажиллана гэжээ. Европын холбооны дипломат бодлогын тэргүүн тус улсын улс төрийн бүх хүчнүүд эх орондоо дэг журам, тайван байдал тогтоохын төлөө дэмжлэг үзүүлнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ.
Зимбабвейн сонгуулийн албан ёсны дүн маргааш тодорхой болно.
0 Сэтгэгдэл
























