“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Хятад нэг хүүхэд бодлогоо хоёр болгож өөрчлөх үү
Хятадын эрх баригчид нэг хүүхэд бодлогоо өөрчлөх талаар нухацтай ярилцаж байгаа тухай тус улсын гэр бүл төлөвлөлтийн газрын түшмэл ярьжээ. 1979 оноос хойш мөрдөж буй энэ бодлогоор Хятадын хот суурин газрын айл өрхүүд ихэвчлэн нэг хүүхэдтэй байдаг. Хөдөө нутагт амьдардаг, анхны хүүхэд нь охин гарсан бол дахин хүүхэдтэй болох, хэрвээ санхүүгийн боломж сайтай бол торгууль төлөөд хоёр дахь хүүхдээ төрүүлж болдог явдал бий ч нэг хүүхэд бодлого Хятадыг нэлэнхүйд нь хамарсан юм.
Харин өнгөрсөн онд нам төрийн удирдлагуудаа сольж, шинэ удирдагчид төрийн эрхэнд гарсны дараа энэ бодлогыг өөрчлөх тухай сураг гарч эхэлсэн. Хэрэв Хятад улс нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлэх аваас ирээдүйд хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, ажиллах хүч, ахмадуудын асрамж халамж гээд олон асуудал гарч ирнэ. Тийм ч учраас үүнийг тодорхой бодлого зорилготойгоор өөрчилж, гэр бүл төлөвлөлтийг эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гэж үзэж байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ оны эцсээр юмуу ирэх онд шинэ бодлогыг танилцуулаад, 2015 оноос хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлж магадгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр хүүхэд бодлого хэрэгжвэл үр дүнд нь 10 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн таамаг байна.
Хятадын эрх баригчид нэг хүүхэд бодлогоо өөрчлөх талаар нухацтай ярилцаж байгаа тухай тус улсын гэр бүл төлөвлөлтийн газрын түшмэл ярьжээ. 1979 оноос хойш мөрдөж буй энэ бодлогоор Хятадын хот суурин газрын айл өрхүүд ихэвчлэн нэг хүүхэдтэй байдаг. Хөдөө нутагт амьдардаг, анхны хүүхэд нь охин гарсан бол дахин хүүхэдтэй болох, хэрвээ санхүүгийн боломж сайтай бол торгууль төлөөд хоёр дахь хүүхдээ төрүүлж болдог явдал бий ч нэг хүүхэд бодлого Хятадыг нэлэнхүйд нь хамарсан юм.Харин өнгөрсөн онд нам төрийн удирдлагуудаа сольж, шинэ удирдагчид төрийн эрхэнд гарсны дараа энэ бодлогыг өөрчлөх тухай сураг гарч эхэлсэн. Хэрэв Хятад улс нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлэх аваас ирээдүйд хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, ажиллах хүч, ахмадуудын асрамж халамж гээд олон асуудал гарч ирнэ. Тийм ч учраас үүнийг тодорхой бодлого зорилготойгоор өөрчилж, гэр бүл төлөвлөлтийг эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гэж үзэж байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ оны эцсээр юмуу ирэх онд шинэ бодлогыг танилцуулаад, 2015 оноос хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлж магадгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр хүүхэд бодлого хэрэгжвэл үр дүнд нь 10 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн таамаг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























