Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Орост бензиний үнэ литр тутамдаа 30 копекоор нэмэгджээ
Оросын нутаг дэвсгэрт бензиний үнэ шатахуун түгээх цэгт дунджаар 28-30 копеекоор нэмэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл шинжилгээний “Кортес” төв судалгаа хийж үзэхэд АИ-92 бензиний үнэ оросын баруун өмнөд бүсэд 42 копеекоор нэмэгдсэн байна. Харин Алс дорнодын хязгаарт үнэ хуучнаараа литр нь 33.33 рубль байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Оросын монополийн эсрэг алба Хабаровскийн нефть боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг “Альяанс” компанийг шалгаж монополийн эсрэг хуулийг хэрхэн мөрдөж байгааг нь хянасан юм байна. Одоохондоо энэ хязгаарт АИ-95 бензиний үнэ ч өөрчлөгдөөгүй урьдынхаараа 35,66 рубль байгаа юм. Харин баруун хойд бүсэд ийм бензиний үнэ 43 копеекоор нэмэгджээ.
Бензиний үнэ нэмэгдэх хэд хэдэн хүчин зүйл байгаа юм. Юун түрүү оросын зах зээлд белорусын бензин ихээр орж ирж байгаа. Эхний хагас жилд 600 мянга гаруй тонн бензин орж ирэн бүхий л нөөцийг хангасан. Тэгэхээр үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хязгаарлаж, оронд нь гадаадаас оруулж ирэхийг илүүд үзэж эхэлсэн.
Долдугаар сар гэхэд л өндөр октавын бензиний үйлдвэрлэл 9900 тонноор багасч 2 сая 277 мянган тонн болж. Дотоодын зах зээлд нийлүүлэх хэмжээ ч 131,8 мянган тоноор багасч 2,6 сая тонн болсон байна. Үүний зэрэгцээ зөвхөн долдугаар сард оросын үйлдвэрлэгчид 160,9 мянган тонн бензин гадаадад гаргажээ.
Гэтэл белорусын бензиний орж ирэх хэмжээ багачихлаа.
Санкт-Петербургийн олон улсын бараа түүхий эдийн биржийн мэдээгээр долдугаар сарын 25-31-ний хооронд гэхэд л бензиний эрэлт эрс нэмэгдсэн байна. АИ-92 бензиний эрэлт 174, АИ-95-ынх 222 хувь нэмэгджээ. Энэ бүхэн үнэ өсөхөд нөлөөлөө гэж судлаачид үзэж байна.
Оросын нутаг дэвсгэрт бензиний үнэ шатахуун түгээх цэгт дунджаар 28-30 копеекоор нэмэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл шинжилгээний “Кортес” төв судалгаа хийж үзэхэд АИ-92 бензиний үнэ оросын баруун өмнөд бүсэд 42 копеекоор нэмэгдсэн байна. Харин Алс дорнодын хязгаарт үнэ хуучнаараа литр нь 33.33 рубль байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Оросын монополийн эсрэг алба Хабаровскийн нефть боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг “Альяанс” компанийг шалгаж монополийн эсрэг хуулийг хэрхэн мөрдөж байгааг нь хянасан юм байна. Одоохондоо энэ хязгаарт АИ-95 бензиний үнэ ч өөрчлөгдөөгүй урьдынхаараа 35,66 рубль байгаа юм. Харин баруун хойд бүсэд ийм бензиний үнэ 43 копеекоор нэмэгджээ.

0 Сэтгэгдэл