Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Вашингтон Пост” сониныг “Amazon” худалдан авлаа
Барууны нөлөө бүхий хэвлэлийн нэг “Washington Post” сониныг “Amazon”-ын эзэн Жефф Безос 250 сая ам.доллараар худалдан авахаар болжээ. Ойрын хоёр сарын дотор тус сонин шинэ эзнийхээ бүрэн мэдэлд очих юм байна. Гэхдээ Жефф Безос сонины өдөрт тутмын үйл ажиллагаад оролцохгүй гэж мэдэгдээд байна. “Вашингтон Пост”-ын одоогийн гүйцэтгэх захирал Дональд Грэхэмийн гэр бүл сүүлийн 80 жил эзэмшиж буй уг сонины ирээдүй бусад цаасан хэвлэлийн нэгэн адил интернэт ертөнцөд шахагдан, бүрхэг болод байгаа юм. Реклам сурталчилгаанаас олох орлого ньүлэмж багасч, залуу уншигчид тэр бүр сонин уншихаа больсон нь уламжлалт хэвлэлийн зах зээлийг хумигдуулж, АНУ-ын хэмжээнд долдугаарт бичигддэг ерөнхий цар хүрээ, нэр хүндээрээ бол “Нью-Йорк Таймс”-тай өрсөлдөхүйц гэж үнэлэгддэг “Вашингтон Пост”-ыг ирээдүйгээ харсан өөрчлөлт хийхэд хүргэсэн байна. Дональд Грэхэм мэдэгдэхдээ “Өдөө сонины зэх зээлд тулгарч буй сорилт бэрхшээлүүд биднийг өөр удирдагчтай болж үзвэл сонинд маань хэрэгтэй юм гэж бодоход хүргэсэн” гэж ярьжээ.
Хэдийгээр хэвлэлийн зах зээл явцгүй болж байгаа ч Вашингтон Постын нэр хүнд, нөлөөллийгн нь ашиглах дижитал хэлбэрээр гаргахад амжилт болж болно хэмээн мэргэжилтнүүд харж байгаа ч Жефф Безост одоохондоо хэрэгжүүлэх өөрчлөлтийн төлөвлөгөө алга гэдгээ сонины хамт олонд мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан