Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ Йеменээс иргэдээ татаж эхэллээ
АНУ-ын Төрийн департамент Йеменд байгаа өөрийн иргэд, дипломат ажилтнуудаа иргэний хөдөлгөөн, террорист халдлагын золиос болж магадгүй тул тус улсыг орхин гарахыг уриалсан байна. Сана дахь Элчин сайдын яамаа хааснаа ч албан ёсоор зарлалаа. Их британийн Гадаад хэргийн яам ч бас ЭСЯ-аа хаажээ.
АНУ, өөрийн иргэдээ Йеменээс тун хурдан гарч явахыг уриалаад, ойрын үед тийшээ зорчихгүй байхыг бас анхааруулжээ.
Алан хядагч Аль-Кайда байгууллагын зүгээс террорист халдлага үйлдэж магадгүй хэмээн АНУ 10 орон дахь ЭСЯ-аа хааснаа ням гарагт мэдэгдсэн юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний ойгоор 2012 онд Ливийн Бенгази хотод америкийн консулын байр луу халдах үеэр АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс, гурван ч дипломат ажилтан амь үрэгдсэн юм. Тэр үед консулын газар луу халдсан этгээдүүд Ливи дэх америгийн тагнуулуудын нэрс болон бусад нууц материалуудыг хулгайлан авч явсан юм.
0 Сэтгэгдэл
Ал кайда гэдэг чинь америкийн нууц албадын хүүхэлдэйнүүд байгаа юм. айдас төрүүлж улмаар ард түмний эрх чөлөөг хязгаарлах хууль гаргах зориулалттай.
Хамгийн их уншсан