Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Орос-Гүржийн дайнд амь үрэгдэгсдийг дурсч байна
2008 оны Орос-Гүржийн дайнаар амь үрэгдсэн, энхийг сахиулагчид, энгийн иргэд, цэрэг дайчдын дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Өмнөд Осетид болж байна. Цхинвалед яг таван жилийн өмнө зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн 7-ны оройн 23,35 цагт  эмгэнэлийн хонх цохиж “дурсгалын амьд зул” гэдэг арга хэмжээг эхлүүлжээ. Хотын төв талбайд цугларсан олонд Өмнөд Осетийн тэргүүн Леонид Тибалов үг хэлж таван жилийн өмнөх тэр эмгэнэлт үйл явдал, тэр үеэр амь үрэгдэн хүмүүс осетийн ард түмний зүрх сэтгэлд үүрд байх болно гэсэн байна.
Өмнөд Осетид суугаа ОХУ-ын Элчин сайд Эльбрус Каргиев тус бүгд найрамдах улсын хүн ардын аюулгүй байдлын баталгааг Орос улс найдвартай хангана гэжээ. Талбайд цугларсан олон нийт  дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж тэнгэрт олон мянган зул хөөргөсөн байна.
Яг долоо хоног үргэлжилсэн энэ дайны хохирлын талаар янз бүрээр мэдээлдэг. Гүржийн талын мэдээгээр бол цэргийн 3000  албан хаагч алагдаж, 1964 хүн шархдаж, 9 цэрэг сураггүй алга болсон гэдэг. 100 танк жагсаалаас гарсан байна. Осетийн 365 – 1392 хүн амь үрэгдсэн бол Оросын талаас 64 цэрэг амь үрэгдэж, 283 хүн шархдан гурван хүн сураггүй алга болж, таван хүн олзлогдсон гэдэг.

Харин мэдээллийн MediaNews агентлаг “Энэ дайны явцад Цхинвалын районд оросын 58 дугаар арми 1789 цэргийн албан хаагч, 105 танк, байлдааны 81 машин, 45 хуягт тээвэрлэгч, харвагч “Град” төхөөрөг 10, “Смерч” төхөөрөг 5-ыг алдсан. Энэ бол зөвхөн 58 дугаар армийн хохирол, харин Псковын болон Новороссийскийн десантын дивизийн хохирол тодорхойгүй. Өмнөд Осети-Цхинвалын ОМОН-ы тусгай анги гэхэд л 500 дайчинтай байснаас ердөө таван хүн л  амьд үлдсэн юм шүү дээ” гэж мэдээлсэн байдаг.
0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан