Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
В.Путинд өгсөн хариу цохилт
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх сард Санкт-Петербургт болох Их наймын чуулганд оролцохоор ирэхдээ Оросын төрийн тэргүүн В.Путинтай яриа хэлэлцээр хийхгүй байхаар шийджээ.  Энэ бол Эдвард Сноуден хэмээх улсын нууц задруулагч этгээдийг нь өөрийн газар нутагтаа орогнуулахыг зөвшөөрснийх нь хариуд В.Путинд өгч буй Б.Обамагийн цохилт юм.
Э.Сноуденд улс төрийг орогнол олгосныг АНУ таагүйгээр хүлээн авсан шиг ОХУ ч бас хоёр талын уулзалт цуцлагдсаныг сэтгэл дундуур хүлээж авлаа.
Сириэс эхлээд олон асуудал дээр байр суурийн зөрүүтэй байдаг хоёр улсын ээдрээт харилцаан дээр Эдвар Сноудений явдал чухам л гал дээр тос нэмж орхилоо. АНУ-ын нууц албаны ажилтан асан оросуудын гарт чөлөөтэй байж байгаа нь америкчуудыг байж ядуулж байгаа учраас ОХУ-д хатуухан хариу барих хэрэгтэй гэж Вашингтоны зарим улстөрч үзэж байгаа. Тэд бүр Б.Обама Орос руу ч явах хэрэггүй, Их Наймын чуулганыг зохион байгуулах орныг солих хэрэгтэй гэж шаардаж байсан. Б.Обама арай ч тийм хатуу маягаар сэтгэл дундуур байгаагүй илэрхийлээгүй боловч Э.Сноудений хэрэг тэднийг ямар хэмжээнд “гомдоож” орхисныг үүгээр хангалттай харуулж чадлаа.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан