Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хүчирхийлэгч Кастрогийн барилгыг нураажээ
АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын хүчирхийлэгч Ариэль Кастрогийн гурван эмэгтэй 10 жилийн турш хорьж, хүмүүн бусаар хүчирхийлж байсан байшинг нь буулгаж газрыг нь тэгшилжээ. Өглөөгүүр байшингийн дэргэд тэр хавийн оршин суугчид, хэвлэл мэдээлийнхэн цугларч, экскватортой барилгачид ирэн байшинг шууд л нураасан байна. Сургуулийн автобусны жолооч байсан, 53 настай Ариэль Кастрод барьцаалагдаж байсан гурван эмэгтэйн нэг Мишель Найт байшингийн дэргэд хэсэг хугацаагаар саатсанаа явж оджээ. Тэр шүүхэд “тэр бол жинхэнэ там” гэж хэлж байсан юм. Байшинг нурааж дуусахад цугларсан хүмүүс баярлан уухайлан хашгирчээ.
Мишель Найт, Аманда Берри, Жина Дехесус нарыг 2001-2004 онд 14-20 настай байхад нь барьцаалан гэрийнхээ доод хонгилд гинжлэн хорьж хүчирхийлж байсан Кастрод өршөөл үзүүлэх нөхцөлгүйгээр 1000 жил хорих ял өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан