Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 6.84 ТӨГРӨГӨӨР БУУРАВ
Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байсан ам.долларын ханш анх удаа суларлаа. Монголбанк өнгөрсөн гурван хоногт зах зээлд мөнгө нийлүүлэх бүхий л арга хэмжээг авсан нь ийнхүү нөлөөлж албан ханш 1563 төгрөг 48 мөнгөөс буурч 1570 төгрөг 32 мөнгө болов. Үүний нөлөөгөөр зах зээл дэх арилжаанууд ч ялгаагүй буурсан байгаа юм. Өчигдөр бага үдийн байдлаар арилжааны банкуудаас хамгийн өндөр ханш ХАС банкны самбарт авах 1560, зарах 1589 төгрөгөөр байршлаа.
Харин Эрэл, Кредит банкны ханш хамгийн бага буюу 1540, 1580 төгрөг байсан юм. Гадаад валютын дуудлага худалдаа, төв банкны болон Засгийн газрын үнэт цаас арилжаалж нийт дүнгээр 426 тэрбум төгрөг зах зээлд нийлүүлсэн. Үүний үр дүн өчигдөр үдээс хойш илэрч, 16:00 цагийн байдлаар ханш мэдэгдэхүйц буурсан юм. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банк ам.долларын ханшийг 10 төгрөгөөр сулруулсан бол Улаанбаатар хотын банк гурван төгрөгөөр бууруулав. Энэ үеэр төв банкнаас зарласан албан ханш 1570.32 болж багассанд бэлэн арилжааны газрын ханш буурсан нь нөлөөлсөн юм. Цэцэг төв, Ард, Найман шаргын 12 арилжааны газраас дийлэнхэд ам.долларын болон юанийн ханш буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр газарт ажиллаж буй ченжүүдийн дунд цаашид ханш буурна гэсэн хүлээлт үүсээд байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
yu bicheed baigaa yostoi oron garan nohor baina daa.
ханш 1563 төгрөг 48 мөнгөөс буурч 1570 төгрөг 32 мөнгө болов.Ene bichij bgaa hun yamar elii yum ve buurch bna gechiheed usugsun hansh bicheed bh yum oron garan baihaa
Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байсан ам.долларын ханш анх удаа суларлаа. Монголбанк өнгөрсөн гурван хоногт зах зээлд мөнгө нийлүүлэх бүхий л арга хэмжээг авсан нь ийнхүү нөлөөлж албан ханш 1563 төгрөг 48 мөнгөөс буурч 1570 төгрөг 32 мөнгө болов. Үүний нөлөөгөөр зах зээл дэх арилжаанууд ч ялгаагүй буурсан байгаа юм. Өчигдөр бага үдийн байдлаар арилжааны банкуудаас хамгийн өндөр ханш ХАС банкны самбарт авах 1560, зарах 1589 төгрөгөөр байршлаа. Харин Эрэл, Кредит банкны ханш хамгийн бага буюу 1540, 1580 төгрөг байсан юм. Гадаад валютын дуудлага худалдаа, төв банкны болон Засгийн газрын үнэт цаас арилжаалж нийт дүнгээр 426 тэрбум төгрөг зах зээлд нийлүүлсэн. Үүний үр дүн өчигдөр үдээс хойш илэрч, 16:00 цагийн байдлаар ханш мэдэгдэхүйц буурсан юм. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банк ам.долларын ханшийг 10 төгрөгөөр сулруулсан бол Улаанбаатар хотын банк гурван төгрөгөөр бууруулав. Энэ үеэр төв банкнаас зарласан албан ханш 1570.32 болж багассанд бэлэн арилжааны газрын ханш буурсан нь нөлөөлсөн юм. Цэцэг төв, Ард, Найман шаргын 12 арилжааны газраас дийлэнхэд ам.долларын болон юанийн ханш буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр газарт ажиллаж буй ченжүүдийн дунд цаашид ханш буурна гэсэн хүлээлт үүсээд байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
0 Сэтгэгдэл
2013.09.02
2013.08.26
























