Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ерөнхийлөгчийн амралт
Сонгуулиас болоод өнгөрсөн жилийн амралтаа өнжсөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр жилийн алжаал ядаргаагаа тайлахаар Массачусетсийн Мартас Винярдад ирээд байна. Ерөнхийлөгчийн гэр бүл энд нэгэн байшин хөлсөлж, амралтынхаа найм хоногийн өнгөрүүлж буй ажээ. Улс орны болоод олон улсын онц чухал цаг үеийн мэдээллийг өдөр бүр сонсонгоо амарч байгаа Б.Обама өөрийн дуртай гольфоо тоглон цагийг өнгөрүүлж байгаа бол эхнэр хүүхдүүд нь нохойтойгоо тоглон, ойр хавиараа зугаалж байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн түрээслэж буй байшин найм хоногийн төлбөр нь 40-60 мянган ам.доллар болж байгаа байх хэмээн хэвлэлүүд таамаглаж байна. Гэхдээ түүний амралтын нийт зардал нь хоёр сая ам.доллар давчихаад байгаа юм. Учир нь, Ерөнхийлөгчийн гэр бүлийг хамгаалж, тэдэнд үйлчлэх ёстой ажилтнууд тус байшингийн ойролцоох зочид буудалд 70 өрөө захиалсан бөгөөд тэдний замын зардлаас эхлээд амралтын төсөв нь явж өгчээ. Гэхдээ Ерөнхийлөгч амралтынхаа зардлыг тэн хагасыг өөрөө гаргаж, байшингийнхаа түрээсийг ч өөрөө төлсөн байна. Гэсэн ч улс орны эдийн засаг сайнгүй байгаа ийм үед өндөр зардлаар амрахаар шийдсэн Ерөнхийлөгчийг мэдрэмжгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан