Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Орон сууцны байшин дээр уул босгосон нь
Бээжин хотын нэгэн орон сууцны барилга дээр профессор Жан Лин гэгч өөрийн эдлэн газраа бий болгожээ. Тэрээр зургаан жилийн турш чулуу, шороо, шавар зэргийг орон сууцны барилгын дээвэр рүү зөөсөөр ийм хад чулуутай цэцэрлэгийг бий болгож. Гэвч түүний энэ эдлэн өөрөөс нь өөр хэнд ч таашаал төрүүлэхгүй байна. Учир нь, өөрийн дураар барьсан энэ цэцэрлэг нь барилгын даацыг хэтрүүлснээс одоо доорхи айлуудынх нь хана, тааз цуурч, бороо орохоор дусаал гоожихоос эхлээд асуудал бэрхшээл ундрах болжээ. Жан профессорын эдлэн газартай болох гэсэн мөрөөдөл байрныхаа айлуудыг орон гэргүй ч болгож мэдэхээр байна. Оршин суугчдын гомдлын дагуу одоо барилгын чанарыг шалгаж буй бөгөөд дүгнэлт гарсны дараа түүний цэцэрлэгийг нураан зайлуулж, барилгыг аюулгүй болгох арга хэмжээ авах бололтой.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан