Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-д зэвсэглэсэн эр банкинд хүн барьцаалаад байна

АНУ-ын Луизиана мужийн Сент-Жозеф хотод үл мэдэгдэх эрэгтэй Төрийн банкны "Тенса стейт бэнк" салбар  дотор гурван  хүнийг барьцаалаад байна. Үдээс өмнө нэг эмэгтэйг нь сулласан бол одоо үлдсэн хүмүүсийг суллахаар хууль сахиулагчид хэлэлцээр хийж байна.
Орон нутгийн цагдаагийн мэдээлж байгаагаар одоо тэнд байгаа гурван хүн бүгд банкны ажилтан юм байна. Зэвсэглэсэн этгээдийг орох үед үйлчлүүлэгчид байгаагүй бололтой. Тэр этгээд чухам ямар зорилгоор  хүмүүсийг барьцаалсан, юу шаардаж байгаа талаар мэдээлээгүй байна. Хэлэлцээр хийх үед тэр хүмүүст хоол хүнс оруулжээ. Хэлэлцээр хийж байгаа хуулийн ажилтнуудын нэг нь бүр  банкинд орж үзсэн, барьцаалагдсан хүмүүс хэвийн байна гэсэн байна. Үйл явдлын газарт Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж байгаа гэнэ.
Гэмт хэрэгтэн 20 орчим настай, автомат буутай, цагдаагийнхны хэлснээр гэр нь банкны яг эсрэг талд байдаг гэнэ. Чөлөөлөгдсөн эмэгтэй банкинд 10 гаруй цаг байжээ.
Сент-Жозеф нь 1200 орчим хүнтэй жижиг хот юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан