Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Египетэд цус асгарсан мөргөлдөөн боллоо
Египетэд долдугаар сарын эхээр түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн талынхны эсэргүүцлээ илэрхийлж Каирын төв талбайд  барьсан хуаран, лагерыг хүчний байгууллагынхан өчигдөр өглөөгүүр  тараах үеэр эсэргүүцэгч, хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн болж 140 хүн амь үрэгдэж, 1400 орчим хүн бэртэж гэмтсэн гэж Египетийн Эрүүл мэндийн яам мэдээлж байна. 

Мурсиг дэмжигч “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн болохоор бүр хэдэн зуун хүн амь үрэгдсэн гэж байгаа юм.
Нүдээр үзсэн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн мөргөлдөөн болж байгаа газарт ширүүн буудалцсан гэж байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Египетийн дэд ерөнхийлөгч Мохмамед Эль-Барадей албан тушаалаасаа огцорч байгаагаа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Али Мансурт өчигдөр мэдэгджээ.
Тэрээр ийм арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч ийм явдал болсонд хариуцлага хүлээх ёстой гэжээ. Түүнийхээр бол ийм олон хүний амь нас үрэгдэхээс зайлсхийж болох байсан гэнэ. Египетийн ардчилсан хүчний итгэлтэй лидерийн нэг, Нобелийн шагналт Эль-Барадей Египетийн гадаад эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр долдугаар сарын 9-нд томилогдсон юм. Урьд нь тэрээр Засгийн газрын түр тэргүүнээр ажиллах бодолтой байсан ч салафистын “Нуар” намын эсэргүүцлээс болоод энэ нь бүтээгүй юм.

Ийм мөргөлдөөн, эсэргүүцлийн хөдөлгөөн олон хотод болж байгаа болохоор цаашид цус урсгахгүй байж, хууль ёс, дэг журам тогтоох үүднээс хэд хэдэн муж, хотод онц байдал тогтоогоод байна. Онц байдал нь нэг сар үргэлжлэх юм байна. Мөн нийслэл Каир хот, өөр бас 11 том хотод хөл хорионы цаг тогтоожээ.











0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан