Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Монголын иргэн арслан зааны шүд хил давуулахыг оролджээ
Монголын нэгэн иргэний хилээр авч гарах гэж байсан арслан зааны шүд байж болох зүйлийг ОХУ-ын Эрхүү хотын мэргэжилтнүүд шинжлэн судалж түүхийн болон угсаатны зүй, соёлын үнэт зүйл мөн эсэхийг нь тогтоох юм. ОХУ-ын Буриадын хилийн шалган нэвтрүүлэх албаны хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Вотинцева хилээр нэвтрэх гэж басан Монголын иргэний машинаас хилинй албаныхан эртний амьтны энэ шүдийг илрүүлэн хураасан гэж мэдээлжээ. Тэр иргэн болохоор энэ бол нохой өгөх яс гэж мэдүүлсэн гэнэ. Гэтэл хилийнхэн шалгаж няглаад энэ нь зүгээр л нэг нохойд хаяж өгдөг яс биш эртний арслан зааны шүд болохыг тогтоосон байна.
Монгол иргэний хэлснээр бол тэр энэ олдвороо монголоос олсон гэжээ. Хилийн албаныхан үүнийг орост оруулан худалдах гэж байсан хэмээн таамаглаж байгаа юм байна.  Тэгээд ч тэр үүнийгээ хилийн албаны нэвтрэх бичигт тэмдэглээгүй байсан гэнэ. Тэр шүд нь 900 грамм жинтэй байсан гэж оросын i38.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
монголын гааль маань мэдээгүй гаргасан гэхээр харамсалтай юмаа
Хамгийн их уншсан