Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Энэ долоо хоногт таван уулзварын шинэчлэлийн ажил дуусна
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг маргааш 11.40 цагт албан ёсоор нээх аж. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон Засгийн газар, бусад албаны хүмүүс оролцоно. Харин дараа нь Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны гудамжны, Х хорооллын, Тасганы овооны, Бөхийн өргөөний уулзварууд дарааллан ашиглалтад орох юм байна. Одоогоор эдгээр уулзварт өргөтгөл, дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа орж, асфальт бетон хучилтаа тодорхой графикийн дагуу хийж байгаа. Мөн хучилт дууссан уулзваруудад гэрлэн дохио суурилуулах, авто замын тэмдэг тэмдэглэгээ хийх, явган зорчигчийн зам тавих, орчны бусад тохижилтын ажлуудыг хийж байна.
Ийнхүү таван уулзварын шинэчлэлийг дуусгаснаар 33 уулзварын 11 нь ашиглалтад орно гэсэн үг.
Үүнээс гадна I хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудах замтай шууд холбосон шинэ уулзвар гаргаж, өргөтгөх, III, IV хорооллын эцсийн, Циркийн, ТЭЦ-ийн, 25 дугаар эмийн сангийн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөний ачаалал ихтэй тодорхой чиглэлүүдэд шинээр зам барих хэд хэдэн ажил хийгдэж байгаа юм.
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг маргааш 11.40 цагт албан ёсоор нээх аж. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон Засгийн газар, бусад албаны хүмүүс оролцоно. Харин дараа нь Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны гудамжны, Х хорооллын, Тасганы овооны, Бөхийн өргөөний уулзварууд дарааллан ашиглалтад орох юм байна. Одоогоор эдгээр уулзварт өргөтгөл, дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа орж, асфальт бетон хучилтаа тодорхой графикийн дагуу хийж байгаа. Мөн хучилт дууссан уулзваруудад гэрлэн дохио суурилуулах, авто замын тэмдэг тэмдэглэгээ хийх, явган зорчигчийн зам тавих, орчны бусад тохижилтын ажлуудыг хийж байна.Ийнхүү таван уулзварын шинэчлэлийг дуусгаснаар 33 уулзварын 11 нь ашиглалтад орно гэсэн үг.
Үүнээс гадна I хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудах замтай шууд холбосон шинэ уулзвар гаргаж, өргөтгөх, III, IV хорооллын эцсийн, Циркийн, ТЭЦ-ийн, 25 дугаар эмийн сангийн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөний ачаалал ихтэй тодорхой чиглэлүүдэд шинээр зам барих хэд хэдэн ажил хийгдэж байгаа юм.
Д.ГАЛ
0 Сэтгэгдэл
























