Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Дахаугийн бөөнөөр хорих лагерь байсан газарт Меркель очлоо
Дэлхийн хоёрдугаар дайны үед хэдэн арван мянган еврей, цыган, бэлгийн цөөнхийг хорьж амийг нь хөнөөсөн аймшигт Дахаугийн бөөнөөр хорих лагерь байсан газарт Германы канцлер Ангела Меркель очсон байна. Түүнийг энэ хорих лагерийн хоригдол байсан 93 настай Макс Маннхаймер энэ дурсгалын цогцолборт ирэхийг урьжээ.
“Аль ч улс оронд, хэзээ ч ингэж хүний эрхийг зөрчиж, тэднийг шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлах явдал бүү давтагдаасай” гэж Германы Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Харин сөрөг хүчнийхэн болохоор сонгуулийн өмнөх кампанит ажлаараа энд энд эмгэнэл илэрхийлж яваа нь зохисгүй үйлдэл хэмээн шүүмжилж байна.
Германд нэг сарын дараа бүх нийтийн сонгууль болно.
Ингэснээрээ Ангела Меркель өнгөрсөн  зууны эхний хагаст германчуудын үйлдсэн гэмт хэргийн төлөөнөө энэ хорих лагерь байсан газарт хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийлсэн Германы Засгийн газрын анхны тэргүүн болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан