Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-д дахиад л сургуульд буун дуу гарлаа
АНУ-ын Атланта хотоос холгүй Декатур хотод нэг этгээд сургуульд дотор гал нээсэн аймшигт хэрэг дахиад л гарлаа. Атлантагийн хот орчмын иргэн, 20 настай Майкл Брэндон Хилл гэгч 20-ны өдөр Калашниковын автомат өөр бас хэд хэдэн буутай дайран орж гал нээсэн байна. Тэр дараа нь хэд хэдэн багшийг барьцаалж байгаад дараа нь суллажээ. Тэр агаарт хэд хэдэн удаа буудсан, хэн нэгэн өртөөгүй гэж байна. Гэмт этгээд өөрөө сургуулийн захиргаанаас цагдаагийнхан болон орон нутгийн телевизийн сурвалжлагчдыг дуудахыг хүсч хууль сахиулагчдыг ирэхэд өөрөө бууж өгчээ. Барилгаас бүх хүүхдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт гаргасан байна.
Цагдаагийнхан гэрт нь очиж нэгжлэг хийхэд гэрээс нь зэвсэг, тэсрэх бодис олдоогүй байна. Харин яагаад сургуульд дайран орж гал нээсэн нь тодорхойгүй байгаа юм байна.
Энгийн хүмүүс, ялангуяа сургуульд дайран орж хүүхэд багачууд руу гал нээх явдал АНУ-д дараалан гарч олныг түгшээх болоод байгаа юм. Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд гэмт этгээд гал нээж 29 хүний амь бүрэлгэсний 20 нь бага насын хүүхэд байсан юм.
АНУ-ын Атланта хотоос холгүй Декатур хотод нэг этгээд сургуульд дотор гал нээсэн аймшигт хэрэг дахиад л гарлаа. Атлантагийн хот орчмын иргэн, 20 настай Майкл Брэндон Хилл гэгч 20-ны өдөр Калашниковын автомат өөр бас хэд хэдэн буутай дайран орж гал нээсэн байна. Тэр дараа нь хэд хэдэн багшийг барьцаалж байгаад дараа нь суллажээ. Тэр агаарт хэд хэдэн удаа буудсан, хэн нэгэн өртөөгүй гэж байна. Гэмт этгээд өөрөө сургуулийн захиргаанаас цагдаагийнхан болон орон нутгийн телевизийн сурвалжлагчдыг дуудахыг хүсч хууль сахиулагчдыг ирэхэд өөрөө бууж өгчээ. Барилгаас бүх хүүхдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газарт гаргасан байна. Цагдаагийнхан гэрт нь очиж нэгжлэг хийхэд гэрээс нь зэвсэг, тэсрэх бодис олдоогүй байна. Харин яагаад сургуульд дайран орж гал нээсэн нь тодорхойгүй байгаа юм байна.
Энгийн хүмүүс, ялангуяа сургуульд дайран орж хүүхэд багачууд руу гал нээх явдал АНУ-д дараалан гарч олныг түгшээх болоод байгаа юм. Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд гэмт этгээд гал нээж 29 хүний амь бүрэлгэсний 20 нь бага насын хүүхэд байсан юм.
0 Сэтгэгдэл
























