Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Сирийн Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэснээс 500 орчим хүн амь алджээ
Сирийн Дамаск хот орчимд болсон мөргөлдөөний үед химийн зэвсэг хэрэглэсний улмаас 500 орчим хүн амь үрэгдсэний 100 гаруй нь хүүхэд байлаа гэж телевизийн Аль-Арабия суваг орон нутгийн эх сурвалжуудаас ишлэн мэдээллээ. Сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхийлөгч Башар Асадын талынхан Дамаскийн ойролцоох Замаллаки болон Аль Заиния дүүрэг рүү гал нээсэн гэж мэдээлж байна. Орон нутгийн телевизүүд энгийн иргэдийн амьсгал нь давчдаж, ханиалгаж байгааг харуулжээ. Химийн дайралтад өртсөн хүмүүс амьсгалж чадахгүй байгаагаас эмч нар зүрхэнд нь иллэг хийж, хиймэл амьсгал хийж байгаа ч тэдэнд эм хэрэгсэл дутагдаж байгаа юм байна.
Үүний өмнө Сирид болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн 13 ч тохиолдлын тухай тайланг НҮБ хүлээн аваад үүнийг магадлан шалгах НҮБ-ын шинжээчид өнгөрсөн 18-ны өдөр тус улсад очсон юм.
Сирийн засаг захиргаа сөрөг хүчнийхний эсрэг зарины хий зэрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас өнгөрсөн онд 150 хүнийг үхэлд хүргэсэн гэж АНУ-ын засаг захиргаа энэ зургадугаар сарын 14-нд мэдэгдсэн.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсгийг тус улсад үүсээд байгаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх “улаан шугам” гэж нэрлэсэн юм.
Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах гэсэн хөдөлгөөн өрнөж энэ нь иргэний дайн болон хувирснаас хойш нийтдээ 100 мянга орчим хүний амь нас сүйдээд байгаа юм.
Сирийн Дамаск хот орчимд болсон мөргөлдөөний үед химийн зэвсэг хэрэглэсний улмаас 500 орчим хүн амь үрэгдсэний 100 гаруй нь хүүхэд байлаа гэж телевизийн Аль-Арабия суваг орон нутгийн эх сурвалжуудаас ишлэн мэдээллээ. Сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхийлөгч Башар Асадын талынхан Дамаскийн ойролцоох Замаллаки болон Аль Заиния дүүрэг рүү гал нээсэн гэж мэдээлж байна. Орон нутгийн телевизүүд энгийн иргэдийн амьсгал нь давчдаж, ханиалгаж байгааг харуулжээ. Химийн дайралтад өртсөн хүмүүс амьсгалж чадахгүй байгаагаас эмч нар зүрхэнд нь иллэг хийж, хиймэл амьсгал хийж байгаа ч тэдэнд эм хэрэгсэл дутагдаж байгаа юм байна. Үүний өмнө Сирид болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн 13 ч тохиолдлын тухай тайланг НҮБ хүлээн аваад үүнийг магадлан шалгах НҮБ-ын шинжээчид өнгөрсөн 18-ны өдөр тус улсад очсон юм.
Сирийн засаг захиргаа сөрөг хүчнийхний эсрэг зарины хий зэрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас өнгөрсөн онд 150 хүнийг үхэлд хүргэсэн гэж АНУ-ын засаг захиргаа энэ зургадугаар сарын 14-нд мэдэгдсэн.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсгийг тус улсад үүсээд байгаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх “улаан шугам” гэж нэрлэсэн юм.
Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах гэсэн хөдөлгөөн өрнөж энэ нь иргэний дайн болон хувирснаас хойш нийтдээ 100 мянга орчим хүний амь нас сүйдээд байгаа юм.
0 Сэтгэгдэл























