Улсын дээд шүүх П.Батчулуун эмчийг цагаатгалаа
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана
Түгжээтэй хаалганы цаана орхигдсон хүүхдийн аюулгүй байдал
Хүндийн өргөлтийн тамирчин Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Аймгуудын Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас болон хамтран хэрэгжүүлсэн онцлох үйл явдал, арга хэмжээг тоймлон хүргэж байна.
"Бүх цэргийн наадам"-ын цахим бүртгэл эхэллээ
БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр И Жэ Мён тодорлоо
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно
Монголбанк 5 дугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авлаа

Казахстан удахгүй хоёр дахь Дорнод Туркестан болж магадгүй нь

Хятадын лоббины тухай
Судлаач нь Казахстаны одоогийн эрх баригчдын дунд Хятадын эрх ашгийг лоббидогчид маш хүчтэй болсон гэдгийг онцлоод оройтоогүй дээр нь Хятадын талаар баримтлах бодлогоо цэгцтэй болгох шаардлагатайг онцолсон байна. Улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар яригдаж байгаа тул маш болгоомжтой байх ёстой гээд Казахстаны эрчим хүчний салбар дахь Хятад компаниудын эзэлж байгаа хувь 40-ийг даваад байгааг өгүүлсэн байх юм. Ингээд ч зогсохгүй Казахстанд ажиллаж байгаа Хятадын компаниуд жил болгон 300 шатахуун түгээгүүрийн станц худалдан авах бодит зорилттой ажилладаг гэдгийг Жанузак Аким нь сайн мэддэгээ хэлсэн байна.
Энэ асуудлыг Казахстаны нийгэм бүхэлдээ анхаарч байж л шийдэх боломжтой, яг ийм замаар 2009 онд түрээс нэрээр хятадуудад газар зүгээр өгөх гэж байхад нь болиулж чадсан гэж. Казахстанд эх орноосоо илүү мөнгөнд хайртай албан тушаалтан олон байна гээд улсын хэмжээнд ийм хүмүүс олонх болсон гэж бодох хэрэггүй.
Албан ёсны хэлэлцээр энэ тэр дээр хоёр биенээ стратегийн чухал ач холбогдолтой эрх тэгш хамтрагчид гэж мэдэгдэн хөөрцөглөөд 10-30 тэрбум ам.доллараар зээл аваад байдаг. Гэтэл эргэж төлөх мөнгөгүй болоод ирэхийн цагт газар нутаг, уул усаараа төлөхөөс өөр аргагүй болно. Казахстаны эрх баригчид байгалийн баялгаа зарахаас өөр зүйл хийхгүй байна. Гэтэл тэр чинь тэдний баялаг биш, ард түмний баялаг гэж судлаач бухимджээ.
Хүн ам ба газар нутгийн тухай
Хятад нь Монголын эдийн засгийн 80 хүртэлх хувийг хянаж байна. Номхон далайн бүс нутаг, Африкийн орнуудад хөрөнгө оруулалт, олборлолт хийгээд эхэлсэн. Гэтэл эдгээр орнуудад ажлын хүч асар хямд. Өрнөдийн орнууд Африкийг хэдийнэ Хятадад алдчихсан. Ийм глобаль төвшинд авч үзвэл Хятадын хувьд Казахстан нь жижиг хязгаар муж төдий, Бээжин ч үүнийг нуухгүй байгаа. Цааш энэ мэтээр явбал манай газрын тосны салбарт Хятад нь хэн хэнээс илүү олон компани ажиллуулдаг болох гээд байдаг. Гэтэл эдийн засгийн салбарын эзэн нь хэн байна, тэр л улсын эзэн явдаг. Харамсалтай нь Казахстаны эрх мэдэлтнүүд үүнд сэтгэл огт түгшихгүй байгаа нь гайхшрал төрүүлэх юм.
Өрнөдийн орнууд Хятад компаниудын өөрийн улсын эдийн засагт эзлэх хувийг хязгаарласан хууль баталчихаад байхад Казахстан тэднээс 100 дахин хянуур, болгоомжтой байх ёстой атлаа тэгээгүй. Хятад нь цагтаа Дорнод Туркестаныг яаж байлдан дагуулсныг мэдэх үү? Эхлээд жирийн ажилчид, цэцэрлэгчид гэх мэт хүмүүсээ явуулаад байж. Тэд нар нь ганц хоёр жил ажиллаад нутагшаад. Тэгсээр тэднийг босгон төрийн эргэлт гаргаад л эзэлчихсэн.
Казахстаны 17 сая хүн ам гэдэг Хятадын хүн амын зууны нэг байтал энэ улс нь жилдээ бусад орон руу 50 сая хүртэлх хүн явуулж чаддаг. Америк хүртэл алдаа гаргасан. Яасан бэ гэхээр нэг мужийн амбан захирагчаар нь хятад хүн сонгогдсон. Хүн амынх нь 50 хувиас илүү нь хятад гаралтай. Тэд хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг нь ойлгомжтой. Одоо Казахстанд яг ийм үйл явц явагдаж байгаа тул бид л эсэргүүцэхгүй бол удахгүй хоёр дахь Дорнод Туркестан болж хувирна.
Дээр нь Казахстанд ажиллаж байгаа хятадууд нутгийн иргэдэд үл тоомсорлосон ихэмсэг байр сууринаас хандах, дээрэлхэх тохиолдол олон гарсан. Гадаадынхнаас улсынхаа хууль, уламжлалыг нь дээдлэх, хүндлэхийг шаардаад, хүндүүлж чаддаг байх, өчүүхэн төдий зөрчихөд л шууд албадан гаргадаг болох ёстой. Хятад нь Казахстаныг Шинжан Уйгарын өөртөө засах улс мэт үл тоосон байдлаар харилцаад, бид үүнийг нь зөвшөөрөөд байна.
Гадаадын компаниудтай байгуулах гэрээнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Орос ийм гэрээнд хяналт тавих хууль баталчихсан байхад Казахстан зүрхлээгүй.
Хятадыг судлах тухайд
Хятадад Казахстаны талаар судалгаа явуулдаг 30 гаруй төв байдаг. Газрын тос, хөдөө аж ахуй, дэд бүтэц гээд салбар тус бүрээр нь судалдаг. Манайд ч уг нь Ерөнхийлөгчийн дэргэдэх стратеги судалгааны төв нэртэй ийм байгууллага байдаг ч тэд Казахстаны гэхээсээ Хятадын талд илүү ажиллаад байгаа юм шиг. Их, дээд сургуулиудад Хятад судлалын тэнхим нээх хэрэгтэй. Тэнд зөвхөн түүхээр хязгаарлагдалгүй орчин үеийн нөхцөл байдлын талаар заадаг, судалдаг байх хэрэгтэй. Дэлхийн даяар амьдардаг казахчуудыг үүнд хамруулах ёстой юм.
Хятад Казахстаны хооронд визгүй зорчих мэдэгдэлтэй адил цөөнгүй мэдэгдэл өмнө нь гарч байсан. 2009 онд сая га газрыг хятадуудад түрээслэж өгөх тухай яригдаж байв. Хэдхэн сарын өмнө Кашаганы газрын тосны орд газрыг Хятадын компанид өгөх тухай мэдэгдэл гарсан. Миний бодлоор энэ бүхэн нь олон нийт, ард түмэн ямар бодолтой байгааг танадах гэж санаатайгаар мэдэгдэл хийж байгаа хэрэг. Экспо үзэсгэлэн болох гэж байгаатай холбоотойгоор эрх баригчдын заримынх нь толгой нь эргээд далай шиг их жуулчин хүлээгээд авчихъя гэж бодож байгаа бололтой. Жуулчлал гэдэг соёл, хамтын ажиллагааны хөгжил дэвшил байх ёстой. Ийм дэвшил бий болгохын тулд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд бид үнэхээр л тусгаар улс юм бол өөрсдийн эдийн засгаа өөрсдөө удирдаж, гадаад бодлогоо өөрсдөө тодорхойлж, хэн ч гаднаас бидэнд зааж тулгадаг байх ёсгүй. Харамсалтай нь ийм юм ажиглагдахгүй байгаа болохоор зарим иргэний түгшүүр, болгоомжлол нь үндэстэй гэж би бодож байна.
Нэг ийм ярилцлага тавигдсан байна.
P.S. Олон улсын Экспо -2017 үзэсгэлэн Казахстаны Астана хотод дөрвөн жилийн дараа явагдана. Экспо нь дэлхийн 150 гаруй орон оролцдог, хөгжил, ололт амжилт, туршлага солилцдог дэлхийн хамгийн нэр хүн бүхий арга хэмжээний нэг юм.
Кашаганы орд газар нь 2000 онд нээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн том газрын тосны ордын нэг юм. Газрын тосны нөөц нь 10,5 тэрбум тонн хүртэл. Орд газрыг энэ жилээс эхлэн олборлож эхэлснээр Казахстан нь газрын тос олборлолтоороо дэлхийд эхний тавд ордог улсын нэг болно. Орд газрыг Казахстаны Засгийн газар нь олон улсын консорциумын хамт ашиглахаар болсон.
Хятадын улс төр, эдийн засгийн нөлөө хүн амтай нь нэмэгдэх тусам том жижиг гэлтгүй олон орны улстөрч, судлаач, жирийн иргэд дунд “хятаджих” үзэгдлээс айх айдас өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Байгалийн баялгаа ашиглан сүүлийн хэдэн жилийн дотор эдийн засгийн өсөлт, хүн амын амжиргаагаа огцом нэмэгдүүлж чадсан Казахстан ч үүний нэг болж. Казахстаны “Олон улсын хүний институт” нэртэй байгууллагын тэргүүн Жанузак Аким гэгч судлаачийн “Республика KZ” сайтад өгсөн ярилцлага үүний нэг жишээ юм. Энэ ярилцлага сонирхолтой санагдсан тул уншигч танд гол хэсгүүдээс товчлон хүргэе.

Хятадын лоббины тухай
Судлаач нь Казахстаны одоогийн эрх баригчдын дунд Хятадын эрх ашгийг лоббидогчид маш хүчтэй болсон гэдгийг онцлоод оройтоогүй дээр нь Хятадын талаар баримтлах бодлогоо цэгцтэй болгох шаардлагатайг онцолсон байна. Улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар яригдаж байгаа тул маш болгоомжтой байх ёстой гээд Казахстаны эрчим хүчний салбар дахь Хятад компаниудын эзэлж байгаа хувь 40-ийг даваад байгааг өгүүлсэн байх юм. Ингээд ч зогсохгүй Казахстанд ажиллаж байгаа Хятадын компаниуд жил болгон 300 шатахуун түгээгүүрийн станц худалдан авах бодит зорилттой ажилладаг гэдгийг Жанузак Аким нь сайн мэддэгээ хэлсэн байна.
Энэ асуудлыг Казахстаны нийгэм бүхэлдээ анхаарч байж л шийдэх боломжтой, яг ийм замаар 2009 онд түрээс нэрээр хятадуудад газар зүгээр өгөх гэж байхад нь болиулж чадсан гэж. Казахстанд эх орноосоо илүү мөнгөнд хайртай албан тушаалтан олон байна гээд улсын хэмжээнд ийм хүмүүс олонх болсон гэж бодох хэрэггүй.
Албан ёсны хэлэлцээр энэ тэр дээр хоёр биенээ стратегийн чухал ач холбогдолтой эрх тэгш хамтрагчид гэж мэдэгдэн хөөрцөглөөд 10-30 тэрбум ам.доллараар зээл аваад байдаг. Гэтэл эргэж төлөх мөнгөгүй болоод ирэхийн цагт газар нутаг, уул усаараа төлөхөөс өөр аргагүй болно. Казахстаны эрх баригчид байгалийн баялгаа зарахаас өөр зүйл хийхгүй байна. Гэтэл тэр чинь тэдний баялаг биш, ард түмний баялаг гэж судлаач бухимджээ.
Хүн ам ба газар нутгийн тухай
Хятад нь Монголын эдийн засгийн 80 хүртэлх хувийг хянаж байна. Номхон далайн бүс нутаг, Африкийн орнуудад хөрөнгө оруулалт, олборлолт хийгээд эхэлсэн. Гэтэл эдгээр орнуудад ажлын хүч асар хямд. Өрнөдийн орнууд Африкийг хэдийнэ Хятадад алдчихсан. Ийм глобаль төвшинд авч үзвэл Хятадын хувьд Казахстан нь жижиг хязгаар муж төдий, Бээжин ч үүнийг нуухгүй байгаа. Цааш энэ мэтээр явбал манай газрын тосны салбарт Хятад нь хэн хэнээс илүү олон компани ажиллуулдаг болох гээд байдаг. Гэтэл эдийн засгийн салбарын эзэн нь хэн байна, тэр л улсын эзэн явдаг. Харамсалтай нь Казахстаны эрх мэдэлтнүүд үүнд сэтгэл огт түгшихгүй байгаа нь гайхшрал төрүүлэх юм.
Өрнөдийн орнууд Хятад компаниудын өөрийн улсын эдийн засагт эзлэх хувийг хязгаарласан хууль баталчихаад байхад Казахстан тэднээс 100 дахин хянуур, болгоомжтой байх ёстой атлаа тэгээгүй. Хятад нь цагтаа Дорнод Туркестаныг яаж байлдан дагуулсныг мэдэх үү? Эхлээд жирийн ажилчид, цэцэрлэгчид гэх мэт хүмүүсээ явуулаад байж. Тэд нар нь ганц хоёр жил ажиллаад нутагшаад. Тэгсээр тэднийг босгон төрийн эргэлт гаргаад л эзэлчихсэн.
Казахстаны 17 сая хүн ам гэдэг Хятадын хүн амын зууны нэг байтал энэ улс нь жилдээ бусад орон руу 50 сая хүртэлх хүн явуулж чаддаг. Америк хүртэл алдаа гаргасан. Яасан бэ гэхээр нэг мужийн амбан захирагчаар нь хятад хүн сонгогдсон. Хүн амынх нь 50 хувиас илүү нь хятад гаралтай. Тэд хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг нь ойлгомжтой. Одоо Казахстанд яг ийм үйл явц явагдаж байгаа тул бид л эсэргүүцэхгүй бол удахгүй хоёр дахь Дорнод Туркестан болж хувирна.
Дээр нь Казахстанд ажиллаж байгаа хятадууд нутгийн иргэдэд үл тоомсорлосон ихэмсэг байр сууринаас хандах, дээрэлхэх тохиолдол олон гарсан. Гадаадынхнаас улсынхаа хууль, уламжлалыг нь дээдлэх, хүндлэхийг шаардаад, хүндүүлж чаддаг байх, өчүүхэн төдий зөрчихөд л шууд албадан гаргадаг болох ёстой. Хятад нь Казахстаныг Шинжан Уйгарын өөртөө засах улс мэт үл тоосон байдлаар харилцаад, бид үүнийг нь зөвшөөрөөд байна.
Гадаадын компаниудтай байгуулах гэрээнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Орос ийм гэрээнд хяналт тавих хууль баталчихсан байхад Казахстан зүрхлээгүй.
Хятадыг судлах тухайд
Хятадад Казахстаны талаар судалгаа явуулдаг 30 гаруй төв байдаг. Газрын тос, хөдөө аж ахуй, дэд бүтэц гээд салбар тус бүрээр нь судалдаг. Манайд ч уг нь Ерөнхийлөгчийн дэргэдэх стратеги судалгааны төв нэртэй ийм байгууллага байдаг ч тэд Казахстаны гэхээсээ Хятадын талд илүү ажиллаад байгаа юм шиг. Их, дээд сургуулиудад Хятад судлалын тэнхим нээх хэрэгтэй. Тэнд зөвхөн түүхээр хязгаарлагдалгүй орчин үеийн нөхцөл байдлын талаар заадаг, судалдаг байх хэрэгтэй. Дэлхийн даяар амьдардаг казахчуудыг үүнд хамруулах ёстой юм.
Хятад Казахстаны хооронд визгүй зорчих мэдэгдэлтэй адил цөөнгүй мэдэгдэл өмнө нь гарч байсан. 2009 онд сая га газрыг хятадуудад түрээслэж өгөх тухай яригдаж байв. Хэдхэн сарын өмнө Кашаганы газрын тосны орд газрыг Хятадын компанид өгөх тухай мэдэгдэл гарсан. Миний бодлоор энэ бүхэн нь олон нийт, ард түмэн ямар бодолтой байгааг танадах гэж санаатайгаар мэдэгдэл хийж байгаа хэрэг. Экспо үзэсгэлэн болох гэж байгаатай холбоотойгоор эрх баригчдын заримынх нь толгой нь эргээд далай шиг их жуулчин хүлээгээд авчихъя гэж бодож байгаа бололтой. Жуулчлал гэдэг соёл, хамтын ажиллагааны хөгжил дэвшил байх ёстой. Ийм дэвшил бий болгохын тулд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд бид үнэхээр л тусгаар улс юм бол өөрсдийн эдийн засгаа өөрсдөө удирдаж, гадаад бодлогоо өөрсдөө тодорхойлж, хэн ч гаднаас бидэнд зааж тулгадаг байх ёсгүй. Харамсалтай нь ийм юм ажиглагдахгүй байгаа болохоор зарим иргэний түгшүүр, болгоомжлол нь үндэстэй гэж би бодож байна.
Нэг ийм ярилцлага тавигдсан байна.
P.S. Олон улсын Экспо -2017 үзэсгэлэн Казахстаны Астана хотод дөрвөн жилийн дараа явагдана. Экспо нь дэлхийн 150 гаруй орон оролцдог, хөгжил, ололт амжилт, туршлага солилцдог дэлхийн хамгийн нэр хүн бүхий арга хэмжээний нэг юм.
Кашаганы орд газар нь 2000 онд нээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн том газрын тосны ордын нэг юм. Газрын тосны нөөц нь 10,5 тэрбум тонн хүртэл. Орд газрыг энэ жилээс эхлэн олборлож эхэлснээр Казахстан нь газрын тос олборлолтоороо дэлхийд эхний тавд ордог улсын нэг болно. Орд газрыг Казахстаны Засгийн газар нь олон улсын консорциумын хамт ашиглахаар болсон.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих