“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Америкт ахиад буудалцаан боллоо
Хоёр өдрийн өмнө Америкийн дунд сургуульд ахин буудалцаан болжээ. Жоржи мужийн Декейтер хотын бага сургууль руу 20 настай Майкл Брэндон Хилл гэгч АК буутай дайрч ороод багш нарыг барьцаалан нэг өрөөнд хориглолт хийсэн байна. Сургуулийн ажилтнуудын дуудлагаар цагдаа нар ирэхэд барьцаалагч тэдний эсрэг буудаж хэсэг хугацаанд буудалцаан болсон ч азаар хүний амь эрсэдсэнгүй. Гэмт этгээд удалгүй цагдаа нарт бууж өгснөөр хэрэг дуусчээ.
Сургуульд дайрч орсон этгээд нь таван сарын өмнө алан хядах үйлдэл хийж болзошгүй хэмээн саатуулагдан уур бухимдлаа хянах тусгай дамжаанд албадан суусан байж.
Майкл Брэндон Хилл гэгч нь ямар сэдлээр ийм хэрэг үйлдэх болсон тухай ямар нэг мэдээ хараахан ирээгүй байна.
Энэ нь он гарсаар Америкт дунд сургуульд болж байгаа хоёр дахь буудалцаан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Калифорни мужийн Тафт тосгоны сургуулийн орчим буудалцаан болж өсвөр насны хоёр сурагч шархдаж байв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Коннектикут мужийн Ньютаун хотод 20 настай Адам Ланз гэгч нь эхийгээ буудан хороосны дараагаар бага сургуулийн байр руу дайран орж 26 хүн, тэдгээрийн дотор бага ангийн 20 хүүхдийг буудан хороосон эмгэнэлт хэрэг гарч байсан.
Мөн оны дөрөвдүгээр сард солонгос гаралтай Ван Гох гэгч Калифорни мужийн Окленд хотын их сургуулийн байр руу зэвсэглэн дайрсны улмаас долоон хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулж байсан юм. Энэ мэт хэрэг Америкийн хаа нэгтээ гарсны дараагаар гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дуулиан, олон нийтийн анхаарлын нөлөөгөөр сэтгэцийн хэт хөөрөлтэй, тогтворгүй сэтгэл зүйтэй хүмүүс оршин суудаг газруудын ойролцоо адил хэрэг хийх гэж оролддог. Тиймээс ойрын хэд хоногт Америкийн сургуулиудын хамгаалалтыг чангатгах нь.
Ерөнхийлөгч Обама нь энэ мэт галт зэвсэг хэрэглэн сурагчдын аминд халдсан олон хэргийн дараагаар галт зэвсгийн худалдаанд илүү хатуу хяналт тавих, урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан ба тогтворгүй сэтгэцтэй хүмүүст зэвсэг худалдахыг бүрэн хориглох хууль батлуулах гэж хичээж байгаа юм. Гэвч Обамагийн намын гол өрсөлдөгч Бүгд найрамдах нам нь галт зэвсэг чөлөөтэй худалдах, эзэмших нь Америк маягийн амьдралын салшгүй хэсэг гэж мэдэгдээд эсрэг кампанит ажлыг хүчтэй явуулж байгаа тул хууль батлагдахгүй байгаа билээ.
Хоёр өдрийн өмнө Америкийн дунд сургуульд ахин буудалцаан болжээ. Жоржи мужийн Декейтер хотын бага сургууль руу 20 настай Майкл Брэндон Хилл гэгч АК буутай дайрч ороод багш нарыг барьцаалан нэг өрөөнд хориглолт хийсэн байна. Сургуулийн ажилтнуудын дуудлагаар цагдаа нар ирэхэд барьцаалагч тэдний эсрэг буудаж хэсэг хугацаанд буудалцаан болсон ч азаар хүний амь эрсэдсэнгүй. Гэмт этгээд удалгүй цагдаа нарт бууж өгснөөр хэрэг дуусчээ. Сургуульд дайрч орсон этгээд нь таван сарын өмнө алан хядах үйлдэл хийж болзошгүй хэмээн саатуулагдан уур бухимдлаа хянах тусгай дамжаанд албадан суусан байж.

0 Сэтгэгдэл