Билгийн

Доллар (USD)

2802.0

Улаанбаатар

+19°C
USD / 3590.0₮
CNY / 500.7₮
KRW / 2.7₮
SEK / 381.4₮
JPY / 25.12₮
RUB / 52.41₮
EUR / 4120.0₮
CHF / 4394.0₮
GBP / 4890.0₮
HKD / 458.5₮
CAD / 2637.0₮
AUD / 2352.0₮
SGD / 2802.0₮
NZD / 2183.0₮
TRY / 93.4₮
USD / 3590.0₮
CNY / 500.7₮
KRW / 2.7₮
SEK / 381.4₮
JPY / 25.12₮
RUB / 52.41₮
EUR / 4120.0₮
CHF / 4394.0₮
GBP / 4890.0₮
HKD / 458.5₮
CAD / 2637.0₮
AUD / 2352.0₮
SGD / 2802.0₮
NZD / 2183.0₮
TRY / 93.4₮
USD / 3590.0₮
CNY / 500.7₮
KRW / 2.7₮
SEK / 381.4₮
JPY / 25.12₮
RUB / 52.41₮
EUR / 4120.0₮
CHF / 4394.0₮
GBP / 4890.0₮
HKD / 458.5₮
CAD / 2637.0₮
AUD / 2352.0₮
SGD / 2802.0₮
NZD / 2183.0₮
TRY / 93.4₮
USD / 3590.0₮
CNY / 500.7₮
KRW / 2.7₮
SEK / 381.4₮
JPY / 25.12₮
RUB / 52.41₮
EUR / 4120.0₮
CHF / 4394.0₮
GBP / 4890.0₮
HKD / 458.5₮
CAD / 2637.0₮
AUD / 2352.0₮
SGD / 2802.0₮
NZD / 2183.0₮
TRY / 93.4₮
БАШАР АСАД ТЭНЭГ ХҮН МӨН ҮҮ?

Дэлхийн нийтийн анхаарлыг татсан нэгэн мэдэгдлийг өчигдөр Арабын хэд хэдэн орны телевиз хийсэн. Тэд Башар Асадын армийнхан Дамаск хотыг тойрсон жижиг тосгодыг босогчдоос цэвэрлэх дайралт хийх үедээ химийн зэвсэг хэрэглэн 600-1300 хүний аминд хүрлээ гэж мэдэгдсэн юм.
Босогчдыг дэмждэг “Сирийн найзууд” гэгдсэн улсууд дуу дуугаа авалцан Башар Асадыг шүүмжилж, олон улсын цэргийн хүч оруулан цагтаа Каддафийг түлхэн унагаж байсантай адил арга хэмжээ авахыг шаардаж эхлэв.
Сирийн иргэний дайны явцад сөргөлдөгч талууд нэгнээ химийн зэвсэг хэрэглэсэн гэж удаа дараа мэдэгдэж нэгэн төрлийн хэвлэл мэдээллийн дайн дэгдээсэн. Тэр бүрт химийн зэвсэг хэрэглэсэн хүмүүсийн тоог 10-100 гэж янз бүрээр мэдээлж байсан ч энэ удаагийнх шиг нэг дор ийм олон хүн амиа алдсан гэх мэдээлэл цацагдаж байгаагүй болохоор ихэнх улс ихэд цочирдон хүлээж авсан нь ойлгомжтой. Гэхдээ үүнд батлагдаагүй мэдээлэл, өөрөөр хэлбэл хагас үнэнээр олон нийтийн үзэл бодлыг хэн нь байлдан дагуулах вэ гэсэн мэдээллийн дайн маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг заавал онцлох хэрэгтэй.
Мэдээллийн дайны шалтгаан нь тун энгийн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид болж байгаа иргэний дайны явцад Башар Асад босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэвэл түүнийг түлхэн унагахын тулд зэвсгийн хүч хэрэглэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Яагаад заавал Башар Асад гэж онцолсон бэ гэхээр Сири хүйтэн дайны үеэс химийн зэвсэг үйлдвэрлэн хадгалсаар ирсэн, арвин их нөөцтэй.  Харин босогчид гэгдээд байгаа бүлэглэлүүдэд тийм боломж огт байхгүй гэсэн байр сууринаас хандаж ийм мэдэгдэл хийсэн хэрэг.
Гэтэл анхандаа Америк тэргүүтэй Өрнөдийн орнууд, Катар, Саудын Араб тэргүүтэй лалын шашны суннит урсгалыг баримтлагч олон орны мөнгө, зэвсэг техникийн ихээхэн тусламж авч нэлээд амжилттай байлдаж байсан босогчид хууль ёсны төрийн тэргүүн Башар Асадын талыг ялж чадахгүй байгаа төдийгүй сүүлийн үед удаа дараалан том ялагдал хүлээж буй.
Үүний дээр босогчид нэртэй лалын хэт явцуу үзэлтнүүд курд үндэстэн, лалын шашны өөр урсгалынхан, христийн шашинтнуудын эсрэг олон удаа аймшигтай хэрцгийлэл үйлдсэнээр “ардчиллын төлөө тэмцэж байгаа босогч” гэсэн ерөнхий имиж нь үгүй болов. Тиймээс босогчдыг дэмжигч орнууд лалын алан хядагчдад мөнгө, зэвсгийн туслалцаа өгч, яваандаа байдлыг хяналтаас алдахаас болгоомжилж ихэд хянуур ханддаг болсон. Зарим улс босогчдод зэвсэг нийлүүлэхийн өмнө нарийн шалгалт хийнэ хэмээн тодорхой хэмжээний мөнгө хандивлах төдийгөөр туслалцаагаа хязгаарлаж эхэлсэн юм.
Ийм нөхцөлд босогчдын тархай бутархай бүлэглэл өөрсдөө Асадыг ялж чадахгүйгээс хойш Америк тэргүүтэй дэмжигч орнуудаас шууд цэргийн туслалцаа авах нь хамгийн зөв гэж тооцсон нь ойлгомжтой. Ингэж цэргийн тусламж авах цорын ганц боломж нь Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгах. Өмнө нь нэг удаа химийн зэвсэг хийж байна гэж буруутгаж үзтэл НҮБ-ын зарим шинжээч босогчдыг өөрсдийг нь химийн зэвсэг хэрэглэсэн гэж мэдэгдсэн юм. Ингэснээр химийн зэвсэг босогчдын гарт орсон төдийгүй тэд зэвсгийг арми, энгийн иргэдийн эсрэг чадварлаг хэрэглэж байгааг   дэлхийн нийт “де факто” хүлээн зөвшөөрөв.
Энэ удаад Башар Асад химийн зэвсэг хэрэглэж 1000 гаруй хүний аминд хүрсэн тухай мэдэгдэл гарахаас өмнө нэгэн чухал үйл явдал болсон юм. Тэр нь Башар Асад НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг өөрийн хянаж байгаа газарт чөлөөтэй ажиллахыг зөвшөөрсөн явдал. Өөрөөр хэлбэл НҮБ-ын шинжээчид өөрийн хүссэн газартаа ямар нэг хяналт, шахалтгүйгээр ажиллан, дүгнэлт гаргах боломжтой болсон гэсэн үг. Хэрэв шинжээчид түүнийг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг баталвал Орос, Хятад хоёр ч  байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэрх болно. Харин Америк тэргүүтэй өрнөдийн орнууд зэвсгийн хүч хэрэглэн түүнийг түлхэн унагах албан ёсны маш том шалтагтай болно.
Гэтэл яг ийм үед Башар Асад гэнэт НҮБ-ын химийн шинжээчдэд өөрийгөө хэргээр барьж өгөөд, Америкийн онгоцуудад бөмбөгдүүлэх шалтаг өгнө гэж төсөөлөхөд бэрх. Башар Асад ийм тэнэг хүн мөн үү? Өөрт нь итгэж байгаа олон зуун мянган дэмжигчийнхээ итгэлийг алдаж, өөрийгөө түлхэн унагах боломжийг эсрэг талдаа өгөөд зогсохгүй иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн цэргийн гэмт хэрэгтэн болж хувирах тэнэг хүн мөн үү? Уг нь иргэний дайны маш хүнд үед хийж байгаа мэдэгдэл, хэрэгжүүлж байгаа алхмууд нь түүнийг тэнэг хүн яавч биш гэдгийг дэлхий нийтэд харуулсан. Тэгэхээр энэ удаагийн химийн зэвсгийн дайралтад өгч болох нэг тайлбар байна. Босогчдыг илэрхий дэмжигч орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид ирж ажиллах боломжийг ашиглан Өрнөдийн цэргийн шууд оролцоотойгоор Асадыг түлхэн унагах ээлжит боломжийг босогчдын бүлэглэлүүд өгсөн.
Гэхдээ нөгөө талаас  авч үзвэл НҮБ-ийн шинжээчид босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг нотолвол босогчид цаашид мөнгө, зэвсгийн туслалцаа авахад улам бэрх болно. АНУ, Их Британи мэтийн дэмжигч их гүрэн дэлхийн нийтийн өмнө хүнд байдалд орно. Буруу бодлого явуулан химийн зэвсэг хэрэглэдэг алан хядагчдыг дэмжсэн болж таарна. Нэр хүнд нь унана.
Тэгэхээр НҮБ-ын шинжээчид явж явж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дүгнэлт гаргах магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл Асад ч химийн зэвсэг хэрэглээгүй, босогчид ч хэрэглээгүй, Сирид энх тайвныг тогтоохын эсрэг байгаа өөр нэгэн нууцлаг гуравдагч хүчин химийн зэвсгийг гартаа оруулж хэрэглэжээ гэсэн дүгнэлт гаргах биз. Үүний дараа удалгүй энэ нууцлаг гуравдагч хүчин нь алдарт “Аль -Кайда”, домогт  “Талибан” мэтийн лалын алан хядагч болж таарна байх. Улмаар Башар Асадаас химийн зэвсгийн хадгалалт, хамгаалалтдаа илүү хариуцлагатай хандах, цаашдаа химийн зэвсгийн хамгаалалтад олон улсын энхийн сахиулагчдыг оролцуулах нь зөв гэсэн утгатай мэдэгдлийн босогчдын дэмжигчид хийж, Орос Хятад хоёр энэ мэдэгдлийг эсэргүүцснээр иргэний дайн НҮБ-ын шинжээчдийг ирэхээс өмнөх шигээ цаашид үргэлжилнэ.  Энэ мэдээж таамаг.
Ямартай ч химийн зэвсэг тойрсон ээдрээ хааш эргэх нь одоо НҮБ-ын химийн шинжээчдийн гарт байна.
Одоогоор нэг талаас Башар Асадын арми, нөгөө талаас босогчид нэртэй зэвсэгт бүлэглэлүүд хоорондын цус асгаруулсан дайн тулаан үргэлжилж, энгийн номхон иргэд хэлмэгдсээр.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан