Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Солонгост ийм мэс засал моодонд орж байна

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дунд завьжаа инээмсэглэж байгаа мэт болгон өөрчил­дөг гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг моод дэлгэрчээ. Гоо сайхны хагалгааны дараагаар эмэгтэй хүн ямагт инээмсэглэж байгаа мэт харагддаг аж. Хагалгаа нь бүтэлгүйтвэл хацар, завьжны орчимд сорви үлддэгийн дээр маш их өвдөлт дагалддаг ч гэлээ хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа гэнэ. Мэс ажилбарын явцад эрүүг тогтоон барьж байдаг нүүрний булчинд өөрчлөлт оруулдаг.
Хагалгааны үр дагаврыг зарим нь Бэтмений адал явдлыг харуулсан кинон дээрх сөрөг талын баатар Жокерийн царайтай зүйрлэжээ. Солонгосын нэгэн эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч “Ярвайсан мэт доош унжсан завьж нь гутрангуй занг илтгэн таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол инээмсэглэж байгаа мэт уруул нь хүний царайг өөртөө итгэлтэй, хөгжилтэй болгож өөрчилдөг” гэж тайлбарласан байна. Өмнөд Солонгос нь жилд хийгддэг гоо сайхны мэс заслын тоогоороо дэлхийд нэгдүгээрт ордог.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан