Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+19°C
Башар Асад: Хэн нэг нь барууны захиалгаар Сирийг эзлэх гэж байгаа бол бүтэхгүй

Сирид өнөөдөр иргэний дайн болж байна. Ерөнхийлөгч Башар Асдыг огцруулах гэж шаардлага тавьсан жагсаал, иргэний дайн болтлоо өргөжсөний уршгаар энэ улсад өнөөдөр 100 мянга гаруй хүний амь үрэгдээд байгаа. Гэтэл саяхан Сирийн засгийн газар босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай дэлхий шуугилаа. Энэ бүхийл асуудлаар Сирийн ерөнхийлөгч Башар Асад оросын “Известия” сонинд өгчээ. Энэ ярилцлагадаа тэрээр хэн химийн зэвсэг хэрэглэж байгаа болон, барууны  улстөрчид Сирийг хэрхэн дарамталж байгаа талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.


-Ноён ерөнхийлөгчөө өнөөдөр Сирид нөхцөл байдал ямар байна аа. Хэдий газар нутаг босогчдын мэдэлж үлдээд байна?

-Хэдий газар нутаг босогчдын, хэдий нь армийн мээлд байгаа нь асуудлын гол биш. Манай газар нутаг руу булаан эзлэхээр дайрч байгаа дайсан алга. Харин хот тосгодод аюул учруулж байгаа алан хядагчидтай л бид тулалдаж байна. Тэд энгийн иргэдийг алж, барилга байгууламж дэд бүтцийг устгаж байна. Арми, хүчний байгууллага, цагдаагийнхан тэднийг хот тосгодоос хөөж устгахаар тэмцэж байна. Тэд нэг газраас хөөгдөөд л нөгөө газарт очиж бусадтайгаа нийлээд байна. Бидний ажиллагааны гол нь л эднийг устгах явдал. Энэ ажиллагаа удаан   хугацаагар үргэлжилж байгаагийн гол шалтгаан нь энэ алан хядагчид хилийн чанадаас орж ирж байна. Сар бүр хэдэн арван мянгаараа орж ирж байна. Үүнээс гадна тэднийг гадаадаас санхүүжүүлж, зэвсгээр хангаад байна.
Гэхдээ би засгийн газрын цэргүүд алан хядагчидтай хаа таарсан газраа тэднийг устгана гэдэгт итгэлтэй байна.
-Барууны хэвлэл болохоор босогчид нийт нутгийн 40 юм уу, 70 хувийг хянаж байгаа гэж бичиж байна. Сирийн төр яг хэдий газар нутгийг хянаж байгаа вэ?
-Дэлхий дээр нэг ч улс орон, нэг ч арми улс орныхоо бүхий л газар нутагт байлдааны бэлэн байдалд байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр алан хядагчид хаана цэрэг арми байхгүй байгаа тэр цоорхойг олж эзлэхийг оролдож байна. Бид бол хаана алан хядагчид очно түүнийг цэвэрлэж байгаа. Гэхдээ би дахиад хэлье, асуудал эзэлсэн юм уу  хянаж байгаа газар нутагтаа биш, тэртэй тэргүй алан хядагчдын байгаа газар байнга өөрчлөгдөж байна. Хамгийн гол асуудал бол гадаадаас маш олон хүн орж ирж байна.
Сирийн арми тэднийг устгаж чадах уу гэвэл би бүрэн итгэлтэйгээр “Чадна” гэж хэлнэ. Арми үүнийг хийж байна, ганцхан цаг хугацаа шаардана. Бид Сирийн нутгаас алан хядагчдыг цэвэрлэх ажлыг асар их үнээр хийж байна.
-Алан хядагчид, зэвсэглэсэн хэт даврагч хэсэг бүлэг хүмүүс гээд Ойрхи дорнод, түүн дотор Сирид байгаа асар том хүчний нэг хэсэг юм уу даа?
-Үнэнийг хэлэхэд аль аль нь ялгаагүй. Нэгдүгээрт тэд үзэл суртлын хувьд ижил, хоёрдугаарт тэд нэг л газраас мөнгө авч байгаа.
Үзэл суртал гэхээр өөрсдийнхөө шүтлэгээс өөр шашныг хүлээн зөвшөөрөхгүй, удирдагч нь нэг л байх боловч хэсэг бүр өөр өөрийн удирдлагатай. Санхүүжүүлэгч нь өмнө хэлсэнчлэн бүхэл бүтэн улс орон. Тухайлбал Сасудын Арави. Хэсэг бүлэг бүр өөр өөр боловч санхүүжүүлэгч нь юм уу, үзэл суртлын нь удирдагч нь нэг л уриалга гаргахад дагана. Ухаандаа “Сири лүү жихадуудыг илгээе” гэхэд л хэдэн мянган хүн буу бариад манай руу ирэх жишээтэй. 

-Алан хядагчдыг Израилтай нягт хамтардаг гэж Сири үздэг. Израиль уг нь лалын хэт даврагсадтай ямагт зөрчилдөж ирсэн байхаар яаж тэдэнтэй хамтрах вэ?
-Хилийнхээ орчим алан хядагчдыг цохиж байсан манай цэргүүд рүү израилынхан яагаад гал нээв. Бидэнд садаа хийх ямар хэрэг байгаа юм? Манай цэргүүдэд хөөгдсөн алан хядагчдад Израиль яагаад нутаг руу гаа нэвтрэх боломж олгож байна? Дараа нь тэд манай цэргүүд рүү эргээд л дайрч байна шүү дээ. Яагаад Израиль сүүлийн хэдэн сард Сирийн арми руу хэд хэдэн удаа дайрав? Хамгийн гол баталгаа нь Израиль тэдэнтэй хамтран ажиллаж байгаа л явдал.
Израилын эмнэлгүүдэд хэдэн арван алан хядагч эмчлүүлж байгаа тухай Израиль  хэд хэдэн удаа мэдэгдсэн. Энэ зэвсэгт бүлэглэл, алан хядагчид Израилийг үнэхээр үзэн яддаг юм бол өнөөдөр Египет, Сири лүү дайраад байгаа атлаа яагаад Израиль руу нэг удаа дайрахгүй байгаа юм.
Үгүй ер нь энэ зэвсэгт бүлэглэлүүд анх яаж байгуулагдсаныг эргэн саная л даа. Эднийг чинь 1980-аад оны эхээр АНУ, барууныхан дэмжээд Саудын Арави санхүүжүүлээд ЗХУ болон Афганистаны эсрэг  дайтах гэж байгуулсан юм. Тэгэхээр АНУ болон барууныхны байгуулсан энэ бүлэглэлүүд Израиль руу дайрч чадах уу даа.
-Бидний ярилцлага олон хэлээр гарч дэлхийн олон орны удирагчдад хүрнэ, түүн дотор таны эсрэг хүмүүс ч байгаа. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
Олон орны удирдагчдын дунд улстөрчид олон байгаа ч жинхэнэ лидерүүд цөөн байна. Хэргийн гол нь тэд түүх бага мэддэг. Зарим нь бүр саяхны зүйлийг мартаад байна. Тэд өнгөрсөн 50 жилийн түүхийг мэддэг юм уу. Вьетнамын дайнаас хойшхи дайны түүх бичгийг тэд уншсан уу. Ойрхи дорнод, бусад бүс нутгийн тогтворгүй байдал, хямрал юу ч авчраагүйг тэд гадарлаж байгаа юу.
Ийм удирдагчдад би терроризм гэдэг бол хэзээ ч гаргаад шидчихэж болдог, дараа нь буцаагаад авчихдаг хөзөр биш гэж хэлмээр байна. Терроризм гэдэг бол хилэнцэт хорхой шиг хэзээ ч хатгаж мэдэх зүйл. Сирид алан хядлага байхгүй байлаа гэхэд Малид, Чеченьд үгүй юм гэхэд Афганистанд байж, тэдний эсрэг турхирна.
Би үүнийг бүх улс орны биш хамгийн гол нь барууны зарим орны удирдлагад хандан хэлж байна.  Би дэлхий дахинд хандаж “Хэн нэг нь барууны захиалгаар Сирийг булаан эзлэхийг мөрөөдөж байгаа бол энэ хэзээ ч бүтэхгүй. Сири бол тусгаар тогтоносон улс, бид терроризмын эсрэг тэмцэж, сирийн ард түмний тусын тулд, өөрсдийн хүссэн улс оронтойгоо чөлөөтэй харилцах болно гэж хэлмээр байна.
-Барууны орнуудын удирдлага Сирийг химийн зэвсэг хэрэглэлээ гэж буруутгаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ. НҮБ-ын шинжээчдийн багийн мөрдөн шалгахыг та зөвшөөрөх үү?
-АНУ, барууны зарим орнуудын энэ мэдэгдэл бол өөрийн орны ард иргэдийн тархийг угаах гэсэн эрүүл бус зүйл. Энэ бол эхлээд буруутгаад, дараа нь түүндээ тохирсон нотолгоо баримт олно гэсэн үг. Ийм л зүйлээр тэр том, хүчирхэг  АНУ оролдож байна шүү дээ. Үнэхээр лхагва гарагт биднийг ингэж буруутгаад, хоёр хоногийн дараа гэхэд АНУ-ын засаг захиргаа нотлох баримт цуглуулж эхэлсэн тухайгаа мэдэгдлээ. Тэд ингэж л ажилладаг байхгүй юу. Босогчдын хянаж байгаа газар нутагт армийнхан химийн зэвсэг хэрэглэсэн гээд байгаа. Үнэн хэрэгтээ арми болон босогчдын дундуур ямар ч хилийн зааг, фронтын шугам  байхгүй шүү дээ. Тэгэхээр төрөөс химийн, өөр бусад үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэж болох уу даа. Энгийнээр бодоход ч боломгүй зүйл. Тэгэхээр энэ бол улс төрийн зорилгоор л ингэж буруутгаж байгаа хэрэг. Алеппод хорт хий хэрэглэлээ гэхэд л бид эхлээд олон улсын комисс урьсан. Энэ байр суурийг Орос зөвшөөрч дараа нь бид АНУ, Франц, Их британид хандсан. Сүүлийн үед бид ажлын хэсгийн тухай, НҮБ-тэй хэлэлцээ хийж байна. /Сирид  химийн зэвсэг хэрэглэснэ эсэхийг шалгах НҮБ-ын мөрдөн шалгах ажлын ирэх болсон нь энэ ярилцлагын дараахан тодорхой болсон/
Гэхдээ шалгалтын үр дүн нь хэдхэн орны сонирхолд нийцэхээр гарна л даа. Ийм л учраас бид Оросыг америкийн, барууны улс төрчдийн сонирхолд автахгүй баримт  бичиг гаргаад өгөхийг хүлээж байгаа юм.
-Сүүлийн өдрүүдэд Сирид цохилт өгөх тухай ярих боллоо. Үнэхээр Иракт болдог шиг юм болбол яахав?
-Ийм яриа сая гарч ирж байгаа  ч юм биш. Бүр манай энэ хямрал эхлэхэд л АНУ, Франц, Их британи ингэж ярьж байсан азаар ийм юм болоогүй. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Орос, Хятадын байр  суурь өөрчлөгдөхийг хүлээж байна, гэвч ийм юм болсонгүй. Манайд болж байгаа үйл явдал Египет, Тунисаас өөр. Тэд “арабын хувьсгал”  гэдэг дэглэлтдээ л итгэж байсан, гэтэл тэр нь хяналтаас нь гарчихлаа. Өөр нэг зүйл бол Сирид болж байгаа үйл явдал бол ардын хувьсгал ч биш, өөрчлөлт шаардсан шаардлага ч биш.
Энэ бол терроризм. Тэгэхээр барууны удирдагчид ард түмэндээ “Бид терроризмыг дэмжихээр Сири лүү явлаа” гэж хэлж чадахгүй байгаа юм.
-Ноён ерөнхийлөгчөө АНУ цохилт өгч эхэллээ гэхэд юу шийдэх юм бэ?
-АНУ тэртээ Вьетнамын дайнаас хойш өнөө хүртэл болсон тэр дайнууд шигээ л сүйрээд өнгөрнө. АНУ энэ хугацаанд мөн ч олон дайнд орсон, нэгд нь ч өөрийнхөө улстөрийн зорилгыг биелүүлээгүй шүү дээ. Өөрсдөө олон үндэстний улс оронд байж өөрийнхөө бодлого үзэл суртлыг бусад орнуудад тулган хүлээлгэнэ гэж байж болох уу. Ер нь том гүрэн дайн эхлүүлж болно, харин ялж чадах уу.
-Оросын ерөнхийлөгч Путинтай харилцдаг харилцаагаа та юу гэх вэ. Та хоёр утсаар ярьсан уу, ярьсан бол юу ярьсан бэ?
-Бид хоёр эртний, сирийн хямрал эхлэхээс өмнийн харилцаатай. Байнга л түүнтэй ярьдаг. Гэхдээ сирийн хямрал шиг төвөгтэй асуудлыг утсаар ярьж болохгүй л дээ. Одоо бол манайд очсон оросын албаны хүмүүс, манайхаас Москвад ирсэн төалөөлөгчдөөр  дамжуулаад бид ойлголцож бие биенээ дэмжиж байгаа.
-Та ойрын үед ОХУ-д ирэх, эсвэл Оросын ерөнхийлөгчийг урих бодол байна уу?
-Энэ болох л юм, гэхдээ одоо би  улс орныхоо дотоодын байдал, хямралаа шийдэх хэрэгтэй байна. Өнөөдөр бид өдөр тутам хүнээ алдаж байна, гэхдээ байдал сайжраад ирмэгц ерөнхийлөгч Путиныг Дамаскт урих болно.

-ОХУ сирийн асуудлаар АНУ, Европын холбооны эсрэг байдгийг та мэднэ биз дээ. Орос улс тэдний тэдний шахалтад орчихвол яах вэ?
-Орос Америкийн харилцаа гэдэг ганцхан Сирийн тухай биш маш өргөн хүрээтэй. Сирийн хямралын талаар байр суурь өөр өөр байгаа нь танай хоёр орны сөргөлдөөнөөс үүдэлтэй. АНУ болохоор ЗХУ тарж бутарсныг Орос бүр байхгүй боллоо гэж ойлгосон. Гэтэл 1990-ээд оны сүүлээр Путин гарч ирээд Орос хөл дээрээ босч, байр сууриа эзэллээ. Үр дүнд нь цоо шинэ хүйтэн дайн эхлэх нь тэр. АНУ хэд хэдэн фронтоор дэлхий дээрх оросын ашиг сонирхлыг хаан боохыг оролдож байна. АНУ-ын гол зорилго нь олон улсын давцанд,  ялангуяа сирийн асуудлаар оросын үүргийг бууруулахад чиглэж байгаа юм.  “Орос яагаад Сирийг дэмжээд байна” гэж асуу л даа, Одоо бол тун чухал асуулт. Орос өнөөдөр ерөнхийлөгч Башар Асадыг юм уу, түүний засгийн газрыг хамгаалаад байгаа юм биш, сирийн ард түмэн дурын ерөнхийлөгч, дурын засгийн газраа дэмжиж болно.
Орос улс ердөө л хамгийн багадаа 100 жил мөрдөж ирсэн “тусгаар улсын дотоод хэрэгт өөр бусад улс оролцохгүй байх” тэр зарчмыг хамгаалж байгаа юм. Орос улс өөрөө ийм явдалд хэзээ ч өртөж байгаагүй.
Нөгөө талаар Орос улс энэ бүс нутаг дахь өөрийн эрх ашгаа хамгаалж байгаа, ингэх нь өөрийнх нь эрх. Энэ бол зөвхөн Тартусын боомт төдий биш. Террористууд зөвхөн Сирид төдийгүй бүхий л Ойрхи Дорнодод аюул учруулж байна. Мэдээж энд манай хоёр орны гүүр болж байгаа орос-сирийн олон гэр бүлийг мартаж болохгүй.
-Шатахуун, бараа бүтээгдхүүн, зэвсэг нийлүүлэх тухай хэлэлцээр хийж байгаа. С-300 систем та нарт нийлүүлсэн үү?
-Зэвсэг нийлүүлэх тухай ч юм уу, ер нь хаалттай хэлэлцээрийн талаар задлах эрхгүй. Энэ бол төрийн болоод зэвсэгт хүчний нууцад хамаардаг. Оростой хийсэн бүхий л хаалттай хэлэлцээрүүд хэрэгжиж байгаа. Энэ хямрал ч, АНУ, Европ болон булангийн орнуудын шахалт ч үүнд ямар ч садаа болоогүй. Сири улс өөрийгөө, ард түмнээ хамгаалахад хэрэгтэй бүхнийг Орос улс Сирид өгч байгаа л гэж хэлье.
-Сири улс оросоос ямар тусламж хүсч байна вэ, зэвсгийн үү, эдийн засгийн уу? Сири ОХУ-аас зээл авахаар төлөвлөж байгаа юу?
-Улс орны аюулгүй байдал сулраад ирэхээр эдийн засаг нь мөн сулардаг. Тэгэхээр ОХУ Сиритэй цэргийн хэлэлцээ хийж байна гэдэг бол эдийн засгийг нь сайжруулах гэсэн хэрэг. Орос бүр эхнээс нь л манай эдийн засагт дэмжлэг үзүүлж, тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тусалж ирсэн. Орос шиг харилцан үр ашигтай хамтран ажилладаг, найрамдалт орны зүгээс ямар ч зээл байлаа гэхэд эдийн засагт шууд хамааралтай, хэрэгтэй. Хамтын ажиллагаа мэдээж аль аль талдаа хэрэгтэй. Манай хувьд ч, оросын компаниудын хувьд ч гэсэн тэр. Би дахиад хэлье. Оросын улстөрийн байр суурь нь, оросын дэмжлэг нь Сирийн тогтвортой байдал, ард иргэдийн сайн сайхан амьдралд үнэхээр чухал байгаа.
-Сирийн асуудалд эргэн оръё. Та хэд хэдэн удаа өршөөл үзүүлсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ. Өршөөгдсөн хүмүүсээс Засгийн газрын цэрэгт орж тулалдаж байна уу?
-Олон хүн зэвсгээ орхиж хэвийн амьдралдаа эргэн орж байна. Олон хүн Засгийн газрын цэрэгт орж байна. Ийм бүлэглэлийг хоёр хувааж үзэж болно. Эхнийх нь хэвлэлийнхэнд хууртагдсан, хоёр дахь нь бол алан хядагчдын заналхийллээс болоод тэдэнтэй нийлсэн хүмүүс. Ийм л болохоор бидний хувьд тийм хүмүүсийг замаа олж эргэн ирэхэд нь ямагт үүдээ нээлттэй байлгахыг эрмэлзэж байгаа юм.
-Та өөрийн хамгийн гол холбоотон, бас эсрэг талынхнаа нэрлэ гэвэл....Сири сүүлийн үед Катар, Турк, Саудын Аравитай зөрчилдөөнтэй байна. Үүнд хэн буруутай вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд бол Орос, Хятад, бүс нутагтаа бол Иран улс бидэнтэй хамт байна. Гэхдээ дэлхий дахинаа нааштай өөрчлөлт гарч манай эсрэг байсан хэд хэдэн орон байр сууриа өөрчилж байна. Биднийг шууд бус байдлаар дэмжиж байгаа орон ч байна.
Гэтэл Сири дэх алан хядагчдыг бүр нээлттэй дэмжиж байгаа Катар, Турк зэрэг улс орон байна. Катар бол алан хядагчдыг ивээн тэтгэгч, Турк бол тэднийг оруулах коридор болж байна. Саудын Арави бас ивээн тэтгэгч болж катарыг орлож байна. Саудын Арави бол энх тайвныг дэмжиж, соёлжсон нийгэм байгуулахад мөнгө гаргаж чадахгүй атлаа ийм зүйлд мөнгө гаргадаг улс шүү дээ. Саудын Арави гол ивээн тэтгэгчийнхээ үүргийг биелүүлж эхлэхэд Турк ойлгомжтой. Хэдхэн долларын тусламжаар л залж болдог Турк шиг ийм орон байгаа нь харамсалтай. Стратегийн боломжтой, нийгэм нь эрх биш хөгжсөн том гүрнийг булангийн нэг орон удирдаж байна гэдэг харамсалтай. Энэ бүхэнд Туркийн ерөнхий сайд хариулах биз. Туркийн ард түмний буруу биш л дээ.
-Орос, Турк хоёр орны нийтлэг зүйл юу юм бэ, геополитик уу, өөр бас террорист халдлагад байнга өртөж байгаа ард түмэн нь үү?
-Энэ харилцааг олон зүйлээр тайлбарлаж болно. Юун түрүү Орос бол дэлхийн хоёрдугаар дайныг туулсан орон. Сири бас хэд хэдэн удаа дайралтад өртөж байлаа. Хоёрдугаарт Орос ч, Сири ч олон удаагийн саад бэрхшээлтэй тулгарч байсан улс. Гуравдугаарт терроризм. Сиричүүд бид Умард кавказад алан хядагчид энгийн иргэдийг яаж байсныг санаж байна. Бесланд, Москвадгийн “Норд Ост”-д юу болсныг мэднэ. Оросууд энэ бүхнийг  туулсан болохоор Сирид юу болж байгааг ойлгож байна. Барууны хариуцлагатай хүмүүсийн хэлээд байгаа шиг муу алан хядагч гэж байдаг, бас сайн алан хядагч гэж байдаг гэдэгт оросууд хэзээ ч итгэхгүй.
Сирийн тогтворгүй байдал бол бүс нутагтаа төдийгүй Орост нөлөөлнө. Үүнийг орос маш сайн ойлгож байгаа. Харин Европ, барууныхан ойлгохгүй байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан