Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Энэ жил 406.6 мянган тонн улаанбуудай хураан авна
Энэ жил хэдий хэмжээний үр тариа хураах вэ гэдэгт салбарын яамнаас урьдчилсан прогноз хийжээ. Энэ жил улсын хэмжээнд 293.4 мянган га талбайд үр тариа тариалсанаас 423.4 мянган үр тариа хурааж авахаар зэхжээ. Нэг га-гаас дунджаар 14.6 цнт хураах урьдчилсан бланс гарсан байна. Улаанбуудайн хувьд 276.6 га талбайд тарьснаас 406.6 мянган тонн байх аж. Нэг га-гаас 14.8 цнт хурааж авна гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан хэллээ.
15.1 мянган га талбайд тарьсан төмснөөс 211.8 мянган тонныг хурааж авах бол нэг га-гаас 140 цнт байгаа аж. Харин энэ жил манай улс 7.6 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ. Га-гаас 135.5 тн байх бол нийтдээ 103.5 мянган тонныг хурааж авах юм байна. Мөн тосны ургамлын тухайд 79.4 мянган га талбайд тариалж га-гаас 8.2 цнт-ыг хурааж авна гэж тооцвол 65 мянган тонныг хурааж авах урьдчилсан бланс гарчээ.
Тэжээлийн ургамал 11.9 мянган га талбайд тариалж 21 мянган тонныг хурааж авах бо га-гаас 17.4 цнт байх юм байна.
404 мянган тн улаанбуудай хурааж авахаас 44 мянган тонныг ирэх жилийн тариалах үрийн нөөцөд хадгалахаас улсын үүрийн нөөцөд 2.8 мянган тн, 33 мянган тонныг тэжээлийн үйлдвэрлэлд болон бусад үйлдвэрлэлд зарцуулах аж. Харин 318 мянган тонн улаанбуудайгаар гурил үйлдвэрлэх аж. Харин ҮХААЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд 129 мянган тонныг өгөх юм байна.
Манай улсын хувьд жилд 240 мянган тонн гурил хэрэглэдэг аж. Үүнд шаардагдах улаанбуудай нь 328 мянган тонн бөгөөд үүнийг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэж салбарын яамнаас мэдээллэж байна. Ургац хураах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Энэ жил хэдий хэмжээний үр тариа хураах вэ гэдэгт салбарын яамнаас урьдчилсан прогноз хийжээ. Энэ жил улсын хэмжээнд 293.4 мянган га талбайд үр тариа тариалсанаас 423.4 мянган үр тариа хурааж авахаар зэхжээ. Нэг га-гаас дунджаар 14.6 цнт хураах урьдчилсан бланс гарсан байна. Улаанбуудайн хувьд 276.6 га талбайд тарьснаас 406.6 мянган тонн байх аж. Нэг га-гаас 14.8 цнт хурааж авна гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан хэллээ.15.1 мянган га талбайд тарьсан төмснөөс 211.8 мянган тонныг хурааж авах бол нэг га-гаас 140 цнт байгаа аж. Харин энэ жил манай улс 7.6 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ. Га-гаас 135.5 тн байх бол нийтдээ 103.5 мянган тонныг хурааж авах юм байна. Мөн тосны ургамлын тухайд 79.4 мянган га талбайд тариалж га-гаас 8.2 цнт-ыг хурааж авна гэж тооцвол 65 мянган тонныг хурааж авах урьдчилсан бланс гарчээ.

0 Сэтгэгдэл