Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Москва хотын даргын сонгууль бэлэн болжээ
Ирэх есдүгээр сарын 8-нд болох ОХУ-ын нийслэл Москва хотын мэрийн сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ дуусч санал хураах хуудсыг хэвлэн нутагдэвсгэрийн хороодод тараасан байна. Мосъква хотын “Наука” болон “Гознак” хэвлэлийн газруудад нийтдээ 7 сая 186 мянган саналын хуудас хэвлүүлснээ өчигдөр хүлээн авч нутаг дэвсгэрийн сонгуулийн 127 хороонд хүргүүлсэн байна. Нутаг дэвсгэрийн хороод энэ хуудсыг цааш нь санал хураах 3611 хэсгийн хороонд түгээх юм.
Москва хшотын мэрийг сонгох, хугацаанаасаа өмнө болж байгаа бүх нийтийн сонгуульд энэ удаа улс төрийн анмуудаас  зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Энд өнөөгийн мэр, “Нэгдмэл орос” намын гишүүн  Сергей Собянин бие даан нэр дэвшиж байгаа бол Яблока эвслээс Сергей Митрохин, Либерал ардчилсан намаас Михаил Дегтярёв, “Шуарга орос” намаас Николай Левичев, Оросын Коммунист намаас Иван Мельников, сөрөг хүчин, Оросын бүгд найрамдах нам-Ардын эрх чөлөний намаас Алексей Навальный нар нэр дэвшээд байгаа юм.
Сонгуулийн төв хороо энэ зургаан нэр дэвшигчийг саналын хуудсан дээр үсгийн дэс дараалаар бичжээ. Ийнхүү оросын нийслэлийн иргэд хотынхоо даргыг шууд санал хураалтаар сонгоход бэлэн болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан