Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Европын холбоо эсэргүүцэл илэрхийлэв
Оросын Ерөнхийлөгч Путин Абхаз улсын тусгаар тогтнолын таван жилийн ойг тохиолдуулан тус улсад айлчилж, Ерөнхийлөгч Александр Анквабтай уулзсан билээ. Үүний дараагаар Абхазийг өөрийн газар нутгийн хэсэг гэж үздэг Гүржийн Гадаад хэргийн яам нь Орост албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн. Удалгүй Гүрж дэх Европын холбооны төлөөлөгчийн газраас мэдэгдэл хийж Путинийг шүүмжлэв. Европын холбооноос тараасан мэдэгдэлд Путиний Абхазид хийсэн айлчлал нь Гүржийн тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчимд үл нийцсэн үйлдэл гэжээ.
2008 оны наймдугаар сард Гүржийн арми нь Ерөнхийлөгч Саакшвилигийн тушаалаар Абхаз, Өмнөд Осети гэсэн салаан тусгаарлаад байсан хоёр нутгийг нэгтгэх байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Энэ хоёр нутаг нь “де факто” тусгаар тогноод байсан юм. Гэвч Оросын тал хүч хэрэглэхийг эрс шүүмжлэх өөрийн цэргээ оруулснаар гүржүүд бут ниргэгдсэн бөгөөд Франц тэргүүтэй өрнөдийн орнууд хүчин чармайлт гаргасны хүчинд Оросын тал Саакшвилийг түлхэн унагах ажиллагааг үргэлжлүүлэн явуулаагүй. Зургаан өдөр үргэлжилсэн дайны дууссаны дараагаар Орос нь Абхаз, Өмнөд Осетийг тусгаар улсууд гэж хүлээн зөвшөөрсөн юм.

0 Сэтгэгдэл